2012-01-30

Эрдэнэчимэг: Одоо болж буй үйл явдлын талаар



Одоо болж буй үйл явдлын талаар Эзэн Хаан маань хэрхэн айлдсаныг түүвэрлэн хүргэе. Та бүхэн маань мэдэж байгаа ч мянга сонсохоор нэг үзээд дахин нэг бодоход илүүдэхгүй болов уу хэмээн саналаа. Тэнгэр Монгол Газар номоос:
.......Дэлхийг хүнээр төсөөлвөл Монгол бол дотор эрхтнүүд нь байдаг цээжин бие гэсэн үг, Хүний анх төрж өссөн эх сав газар, дэлхийн минь хэвлий гэж хаан маань айлдсан юм.  Харин хөх тамгатнууд бол дэлхий ээжийн сав, хэвлийг хамгаалах дайчид хөх тамгат хамгаалагчид билээ. Ийм ажил үүрэгтэй билээ Монголчууд. Гэтэл хамгаалагчид нь өөрсдөө хулгайч нарт хаалгаа нээж өгөөд хамт эхийнхээ хэвлийг ухаад хүйсийг нь татаад сууж байна гэж боддоо. Булхайтай луйварчин дэлхийн алуурчин хулгайчууд өөрсдийгөө гэмгүй болгохын тулд сар бүр 21 000 төгрөгөөр хүн бүр хамтарч ухсан болгон харуулах гэж тархийг чинь угааж байгааг ойлго. Энэ мөнгө амттай байна уу 
.......Хаан дэлхийг онгичих хүмүүст туйлын уурсдаг. ..... Алт хэзээ ч үрэгдэхгүй учраас хэзээ нэгэн цагт яаж ийж байгаад л эзэндээ эргэн ирнэ, тэр болтлоо хичнээн хүний амь, нус нулимсыг нь барж төлөөсөө авдаг гэнэ.

Монголын фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүнд хүрэх ёстой мэдээ



https://www.facebook.com/events/201257863306764/  Энэ Event-д нэгдэнэ үү.

За энийг нэг анхаарах хэрэгтэй болжээ Бүх Монголчуудаа. Энэ ч бас арай л дэндэнэ ээ. Бүх Монгол хүмүүст энэхүү бичлэгийг анхааралтайгаар бас тэвчээртэйгээр үзэхийг уриалж байна. Үзсэн нэг нь шэйр хийж бусаддаа түгээгээрэй. Монголын Фэйсбүүк хэрэглэгч 200 000 хүн үзсэн мэдсэн байх нь ямар ч эрх мэдэлгүй ард түмэн бидний эхний ээлжинд хийж чадах хамгийн том зүйл байх болно.

2012-01-29

Эзэн Хааны зарласан уралдааныг эргэн санацгаая


Эзэн Чингис Хааны зарласан уралдааны тухай Тэнгэр Монгол Газар номын хэсгээс хүргэж байна.

.......Дээдийн дээд өвгөд чинь
Дэмий та нарыгаа орхиогүй
Учир бүхний учгийг
Нууц бүхний тайлалыг
Арга билгийн нууцыг
Амьдрах ухааны аргыг

Санахаа больсон түүхэнд чинь
Сонсохоо больсон туульд чинь
Хаагаад хаясан сударт чинь
Харахаа больсон тэнгэрт чинь
Хайрлахаа больсон газарт чинь
Үзэхээ больсон үүлэнд чинь
Үнэмшихээ больсон үлгэрт чинь
Үлдээж орхисон байгаа.

Тэнгэр Монгол Газар номын видео танилцуулга



Их Эзэн Чингис Хааны улаач Аянга удганы Тэнгэр Монгол Газар номын товч танилцуулга.  2012.01.27-нд UBS Тв-ийн Номын Ертөнц нэвтрүүлгээр гарсан бичлэгийг та бүхэнд хүргэж байна.

2012-01-25

Нарандулам: Алтан Дээд Гэрээ бол тэнгэрийн дүүдлагат амьд судар мөн 2-р хэсэг


АДҮА бол Монголын ард түмний билэг оюуны үнэлж баршгүй өв соёл болсон алтан судар юм АДҮА нь монголчууд буман жилийн амьдралыг туулахдаа зовж зүдэрч амь насаа алдан байж, хэрэгтэй үед цусаа юүлэн, ухаарч гэгээрч байж, нийтээрээ хэлэлцэн зөвшиж,  хуульчлан тогтоож Үндсэн хуулиа болгон даган мөрдөж, шүтэн биширч, хэрэгжүүлж ирсэн гайхамшигт дайчин өвгө дээдсийн маань суу ухаанаар бүтээгдэн тэнгэрийн таалал ерөөлийг авсан алтан амьд судар бичиг мөн.

Нарандулам: Алтан Дээд Гэрээ бол тэнгэрийн дүүдлагат амьд судар мөн.


Алтан дээд үнэний аялгүү хэмээх алтан амьд сүдарыг тайлах анхны хэлэлцүүлэгт зориүлан бэлтгэснээ бүлхэмийн эрхэм гишүүдэд айлтгах анү алдаж эндсэн бол үхаант Мэргүн Өвөг Дээдэс Тай Ухайта бөө нэү цолтой Өндөр дээд Сорхогтани бэкүни Хатан та өршөөн соёрхож ажаамүү. Тэнгэрийн аялгүүт Алтан Дээд Сүдарын өмнэ сөхрөн мөргөмүү.

Бүман жилийн тэртэйгээс Алтайн мангдай нар нийтээрээ хамтран амьдрахын ашиг түсыг ойлгож, их засаг болох ГЭРИЭ байгүүлж отог овгийн зохион байгүүлалтанд орж, осол аюулгүй төвшин амьдрах арга билгээ нээж, түмэн олноороо тэнгэрийн хуулийг сахиж , өргөн үүдам газар нүтагтаа нүүдэллэн аж төрж байжээ. Өвөг дээдэс маань нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нүүдэллэн амьдрахад зохицсон нийхэмийн Үндсэн хүүль болох засаглалын халүүн элгэн Гэриэтэй байжээ. 

Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ? АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА


Тэнгэр Монгол Газар гэж юу вэ? Яагаад хэлэх ёстой вэ? Хэрхэн хэлэх вэ?
АСУУЛТ ХАРИУЛТУУД, ЗААВАРЧИЛГАА

Тэнгэр Монгол Газар гэж юу вэ?

ТЭНГЭР      ТЭНГЭР      ТЭНГЭР
МОНГОЛ    МОНГОЛ    МОНГОЛ
ГАЗАР         ГАЗАР         ГАЗАР

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР БОЛ ДУУДЛАГА ЮМ. ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН ОНГОД ДҮРЭЭРЭЭ ХӨРСТӨД ЗАЛРААД ЭНЭХҮҮ ДУУДЛАГЫГ МОНГОЛ ХҮН БҮР ХЭЛЭН ХӨХ ТОЛБОО СЭРГЭЭН, ЭРЧИМЖҮҮЛЖ ТЭНГЭРИЙН ГЭРЛИЙГ ХҮЛЭЭН АВЦГАА ХЭМЭЭН ЗАРЛИГДАВ.

2012-01-23

Эзэн Чингис Хааны ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ айлдварыг дүрсжүүлэн хүргэж байна.




ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ

ҮГ:                 ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ АЙЛДВАР
ХООЛОЙ:     ЛХАГВАА
ХӨГЖИМ:     ЧИНБАТ 
ДҮРС:            Б.МӨНХБАЯР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
ХАРАГТУН, МЭДЭГТҮН, УХААРАХТУН

ТЭНГЭР ТЭНГЭР ТЭНГЭР
МОНГОЛ МОНГОЛ МОНГОЛ
ГАЗАР ГАЗАР ГАЗАР

ЭНЭ БОЛ ТЭНГЭРИЙН ГЭРЭЛ
МЭДТҮГЭЙ, АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ

Мөнх Хөх Тэнгэрийн Гэрэл
Миний Хөх Монголыг ивээж байна
Тэнгэр бөөгөөр дамжуулан
Түмэнд түгээн сонордуулах нь

Алтан гургалдай 2-р хэсэг


Дүү бор морио барьж унаад
Орон нутагтаа зүглээд явж явав гэнээ
Тэгсэн чинь
Тэнгэр газар хоёр нийлэх мэт болоод
Аянга  буух  гээд  болохоо  байв гэнээ.
Дотор бие нь догдлоод
Гадна бие нь гайхаш тасраад
Энэ чинь одоо
Ниргэж алахаар шийдлээ гэж
Бодоод уйлаад явав гэнээ.
Морь нь хэлэв гэнээ.
Эхийн хувцас бий бол хэрэг болно доо
Тиймгүй бол чи бид хоёр одоо үхлээ дээ.
Баруун хойд зүгийн
Бидэр хар ноён гэдэг чинь
Далан таван хар тэнгэрээс
Онготой  бөө  шүү дээ
Одоо аянга буулгаж алахаар
Шийдлээ гэж хэлэв гэнээ.    
Нэг ганц дан ягаан цамц өгснийг би
Гурван хөшөө чулууны
Хамгийн дунд дээр тавьсан даа гэж хэлэв гэнээ.
Чи тэр газраа мэдэх үү гэж асуув гэнээ.

Алтан гургалдай 1-р хэсэг


Урьд эрт цагт цагийн сайнд
Цасны нимгэнд, цаасны зузаанд
Сүн далайг шалбааг байхад
Сүмбэр уулыг хөшөө байхад
Захын модыг зулзага байхад
Загал бугыг (чинь) янзага байхад...
Баруун тивийг эзлэн төрсөн
Алтан Гургалдай хаан гэж байв гэнэ.
Алтай алтан сүмбэр уултай юм гэнэ
Хангай зүгийн
Хар шар адуутай юм гэнэ.
Хойд зүгийн хөх буурал
Адуутай юм гэнэ.
Өөлдийн говиор дүүрэн
Өлөн улаан үхэртэй юм гэнэ
Төвдийн голоор дүүрэн
Түмэн халзан тэмээтэй юм гэнэ.
Хотгор газрыг
Хорголоороо дүүргэсэн
Үй түмэн хоньтой юм гэнэ.
Дээшээ бэлчихээрээ
Дээд л газрын хөрсийг эргүүлээд
Доошоо бэлчихээрээ
Доод л газрын хөрсийг эргүүлээд
Явдаг байж гэнээ.
Алтан Гургалдай хааны
Унадаг унаа
Хөлөглөдөг хүлэг нь
Ах дүү хоёр бор морь юм гэнээ.

ЭРИЙН САЙН ЗААН ЗАЛУУДАЙ


ЭРИЙН САЙН ЗААН ЗАЛУУДАЙ

Эрт урьд цагт
Эрийн сайн Заан Залуудай хүү гэж
Нэг сайхан эр байжээ.
Уран бэйж хатантай,
Гурван гүвээ давсан
Улаан ирэлгэн хутагтай
Гучин хоёр товчтой
Хар үсэн дээлтэй
Жинжий нэртэй эмээлтэй
Жийжүү нэртэй хазаартай
Аргай даргай нум саадагтай
Хойшоо цувсан
Хорин живаа
Хонгор алаг нүдтэй
Урагшаа цувсан
Арван живаа
Ангир алаг адуутай
Адуугийн нь малладаг
Агсалдай бор өвгөнтэй
Хэл ам мэддэг
Хилэн хүрэн морьтой
Айлд унадаг
Аян гарга марьтой
Адуундаа унадаг
Алтан шарга морьтой байжээ.

2012-01-22

Эзэн Хааны айлдваруудыг сонсохоор хүргэж байна


Эзэн Чингис Хаан Хөрстөд залраад айлдсан Эзэн Би эргэн ирлээ, Тэнгэрийн Гэрэл айлдваруудыг Диктор Лхагваа уншин Хөгжмийг Чинбат хийн олны хүртээл болгон гаргалаа. Тун удахгүй айлдваруудыг дүрсжүүлэн гаргах юм.

Эзэн Би эргэн ирлээ айлдварт Эзэн Хаан ямар зорилгоор Хөрстөд бууж ирсэн, Яагаад буух болсон тухай болон өнөөгийн Монгол орон, өөрсдийн мунхаг үрсийн тухай, Эх түүхээ элгэн садан Хөх Ардаа өмгөөлөн хамгаалж Тэнгэрийн цаг ирсэн тухай сонордуулжээ.

Тэнгэрийн Гэрэл айлдварт Тэнгэрийн цаг ирж Тэнгэрийн шүүлт эхлэх болсныг Тэнгэрээс тодорхой хугацаа өгсөн тухай айлджээ. Энэ айлдварууд маш чухал бас цаг хугацааны хувьд тун яаралтай түгээх шаардлагатай учир  Монгол Тэнгэр Үнэн Холбооноос түмэндээ түгээхээр ажиллаж Сонсдог хэлбэрээр бүтээл болгон гаргаж байна.

Хааны айлдварыг уншиж түмэнд хүргэсэн  диктор Лхагваа мөн Гайхамшигтай аялгууг сэтгэлээсээ зориулан бүтээсэн хөгжмийн зохиолч Чинбат та бүхэнд талархлаа.

Тэнгэр ивээг.

Шууд сонсох


Эзэн би эргэн ирлээ татах линкүүд
http://www.4shared.com/mp3/VXDSNT_j/Ezen_bi_Ergen_irlee_by_Chinbat.html

"Тэнгэрийн гэрэл" татах линкүүд
http://kiwi6.com/file/u97pu7s8mi

2012-01-18

ГУРВАН НАСТАЙ ГУНАН УЛААН БААТАР


Наран  сая  жаргаж  байхад
Навч цэцэг дэлгэрч байхад
Захын   модыг   зулзага   байхад
Загал  бугыг  янзага  байхад
Самуун   цагийг   шувтарч   байхад
Сайхан   жаргалыг   эхэлж   байхад
Сүн   далайг   шалбааг   байхад
Сүмбэр уулыг гүвээ байхад
Манай   энэ   орны   эзэн
Манлай   баатрын   хүү
Ачтай   гэж  ард   нь   хүрээлсэн
Алдартай   гэж   дайсан   нь   сүрдсэн
Хүний   сайн   Хөхөлдий   мэргэн   гэж   байжээ.

2012-01-16

Сүнсэн бөмбөлөг

Цагаан бөөрөнхий бөмбөлөг туссан зургийг хараад би итгэдэггүй байлаа. Анх бодохдоо харанхуйд авсан орчны эргэн тойрны усан дусал, тоосонцор, цасан ширхэгүүд зураг авах үед гэрэл ойлгож бөмбөлөг хэлбэрийн дүрс үүсгэж байна гэж таамаглаж байсан юм. Гэвч энэ талаар нэлээн зүйл шагайтал зарим бөмбөлөг нь үнэхээр сүнс гэдгийг баталсан олон баримт олдлоо. Гэлээ ч гэсэн далд ертөнцийн зүйл учир бүрэн батлахад төвөгтэй гэдгийг ойлгож байгаа байх. Зарим хүмүүс энгийн худал зүйлд итгэлээ, туйлширлаа гэж бодохоосоо өмнө энэ талаар нухацтай нэг судлаад үзээрэй.

Дижитал зургийн аппаратаар зураг авахдаа линзтэй маш ойрхон тоос хаяаад харанхуйд аваад үзнэ үү. Тэр үед ямар нэгэн бөмбөлөг зурган дээр гарсан байх болно. Харин үнэхээр сүнсэн бөмбөлөг авахын тулд аль болох цэвэр вакуум орчинд туршилт хийсэн нь оновчтой байдаг. Гэхдээ сүнслэг бөмбөлөгний бичлэгнээс харж байхад тэд ихэвчлэн гэрэл цацруулах ба хүний бодол, хэлж буй зүйлд хариу үзүүлэх чадвартай. Олон сүнснүүд нэг багц болон нэгдсэн ч тохиолдол байдаг байна. Мөн хамгийн оновчтой туршилт бол бөөлөөний өмнө зураг дарж үзээд, бөөлсний дараа зураг дарахад асар олон тооны бөмбөлөг нэмэгдсэн байх магадлалтай. Тэд бол сүнсний биежсэн хэлбэр мөн.

Сүнс нь бодит хүн дүрстэй бөгөөд физик ертөнцөд биежэхдээ хамгийн түрүүлж бөөрөнхий орб хэлбэрийн дүрсэд хувиран камерт өртдөг гэнэ. Нар сар, эд эс, молекул гээд бүхий л амьд биетийн үндсэн хэлбэр бөөрөнхий байдагтай ч холбоотой байж магад. Яаваандаа энэ дүрс хангалттай биежээд ирэхээрээ хүчтэй энерги цацруулж, гэрэл ялгаруулах, утаа хэлбэрийн хүний дүрсэд хувьлах зэргээр энгийн нүдэнд харагдах чадвартай болно. Тэр тусмаа угтай хүний янз бүрийн зураг бүрт ийм бөмбөлөг хэлбэрийн дүрс гарах нь гайхах зүйл биш. Томруулж харахад зарим нь хүний нүүр ч гарсан байдаг байна.

Сүнсний бөмбөлөгийг хэрхэн таних вэ?
Дээр дурдсанаар хэт их бөмбөлөг зурган дээр гарвал ихэвчлэн тоос тоосонцор, усан дусал байх магадлалтай. 1. Маш тод гэрэл цацруулсан. 2. Томруулж харахад долгиолсон хүрээ цацруулсан. 3. Сүүлтэй юмуу ардаа зам татуулсан байвал сүнс байх өндөр магадлалтай.

Гэвч энэ бүхнийг хэн нэгэн гарч ирээд үгүйсгэхэд маш амархан. Бид заавал батлах албагүй өөрсдөө ялгаж сураад туршилт хийхэн л хамгийн сонирхолтой. Тиймээс тэднийг юу ч хэлсэн шантрах хэрэггүй.
Сүнс судлаачид зөвлөхдөө 35 мм камераар сүнслэг бөмбөлөг өртөх магадлал хамгийн өндөр байдаг. Энэ камер нь тоосонцортой холбоотой зүйлсийг зурганд гаргадаггүйгээрээ онцлогтой гэнэ. Харин дижитал камер ийм туршилтад тохиромжгүй.
Интэрнэтэд энэ талаар илүү их зүйл олж мэдье гэвэл " Spirit Orb" түлхүүр үгээр хайгаад үзээрэй.

Жинхэнэ бөмбөлөгүүд


2012-01-15

Сайхантуяа: Залуустаа



Тэнгэр Монгол Газар өршөөг. Нэгэн зүйлийн талаар Өргөөнийхөнтэйгөө хуваалцахгүй бол давчдаад ер горьгүй нь. Миний бие энд суралцахын хажуугаар ойртож нөхөрлөсөн гадаадын андууддаа Монгол улс, үндэстнийхээ түүх, өвөг дээдсийнхээ бүтээсэн үйл хэргийг бардамнаж биш үнэнээр нь, одоогийн эмгэнэлт нөхцөл байдалтай хамтатган ярьдаг юм, боломж олдсон даруйд, хэдхээн хүнд ч болов зөв ойлголт төрүүлэхийн тулд. Эзэн дээдсийн нэрийг хэлж цээжээ дэлдэлгүй гүйцэтгэсэн гавъяаг нь тайлбарлаж өгдөг билээ, энэ нь ч тэдний санаанд нийцдэг юм. 

Саяхан Нигери, Австри 2 охин болон нэг Серби үндэсний залуутай ярилцсан. Хятад улсаас Монголд үзүүлсээр ирсэн дарамт, хорт санаархлыг хэлсэн даруйд Серби залуу туркүүдээс буюу Османы эзэнт гүрнээс Балканы хойгийн үндэстнүүдэд хэрхэн хэл, соёл, шашнаа тулгаж, уусгаж байсныг тайлбарласан юм. Турк амьдралыг сонгоогүй эр эм гэрлэвэл эхнэрээ Турк захирагчид эхний шөнөө илгээж шалгуулах, нэг хүүхдээ Туркийн армид заавал явуулах, бас өндөр татвар төлөх гэх мэт маш олон дарамттай тулдаг байж. Хэрвээ Турк соёлыг авч, турк маягаар амьдарвал мэдээж энэ бүгдийг хийх хэрэггүй болно. Иймээс ч олон хүн Турк болж байсан байх юм. 

Тэнгэр эцгийн талаар асуусан хүнд хариулт болгов.


Миний мэйл хаягаар дараах асуулт иржээ.

Сайн байна уу? Таниас асуух зүйлс байна. Тэр ТЭНГЭР ЭЦЭГ гэдэг ойлголт юун ойлголт юм бэ. Би Монголчуудыг Тэнгэр-ээ шүтдэг гэж бодож байснаас биш Тэнгэр Эцэг гээд дээр нэг зүйл байдаг гэж бодож байсангүй ээ. 

Хэрэв Тэнгэр эцэг гэдэг ойлголт байдаг бол Есүс Христ үнэн зүйл болж таарах гээд байналдаа. Тэрний ч бас ерөнхий санаа нь Тэнгэр эцэг гэдэг ойлголт байгаа юм. Би Монголчуудыг Өвгөд нь халихаараа тэнгэр өөд явдаг болохоор тэнгэрээ шүтдэг юм байх гэж бодоод. Хэрэв Тэнд нэг Тэнгэр эцэг гэж зүйл байга бол Гадаадуудад өөрийгөө таниулах арга нь Христ, Лал, Будда гэх мэтээр өөрийгөө олон талаар өөр өөр үндэстнүүдэд таниулсан хэрэг биш үү? мунхаг балчир би сайн ойлгохгүй байна аа. Хэрэв би Монголоос өөр улсад төрөөд Тэнгэр эцэгийг мэдэхгүй насыг бараад дээр очвол хэнд уурсан гашуудах билээ? Бас тэнгэр дээр яагаад гадаад дотоодгүй бүх хүмүүс нь холилдож байдаг гэж. Тэд хэрхэн биесээ ойлголцож ярилцаж бие биендэ захирагдан орших билээ. Дээр очихоороо бүгд нэг хэлтэй болчихдог хэрэг үү? энэ бас нэг сонин зүйл байна. Би бол нээх сонин гадаадуудтай хамт дээр баймааргүй л байна. Аав ээжтэйгээ ах дүүстэйгээ л баймаар байна. Дээшээ очих тэр нэгэн ү?дээ шдээ . 

Солонгосын дугаар нэг бөө Ком Сон У Монгол бөөгөөс суралцав



2011.10.24. Бичлэгийн хэсгээс
Монгол буурал Хятадаар бас ярьж байв. 


Монгол буурал:
Таалан харваас тухтай яа
Тамшаан харваас хөөрөө яа даа

Солонгос бөөгийн орчуулагч:
Онгод нь хараахан ороогүй байна. Миний онгод ороогүй. Бие нь жаахан тааруу байна аа гэж байна.

Монгол буурал:
За яахав
Буурал хорвоод ирж
Буянт үрийн минь магнайг харж буй учир
Онгыг чинь залж хангайдаа мэдрүүлье
Тэнгэрээ бүтэн зал даа
Харж сууя даа

Монгол буурал Хятадаар ярина.

Солонгос бөөгийн орчуулагч:
Солонгос бөөг хүлээж авах тааламж нь хэр байна гэж асуув.

Монгол буурал:
Хамаг Монголын тэвцэг 
хүн зоноор дүүрвээс сайшаанам
Хүний зон та нар
Хүний нутагт ирж 
эрдэм чадал ном мэргэн хаялцаяа хэмээв
ХҮссэнээр чинь таалан болгоож
ХҮний хорвоод залъя
Эрдмээ харуулж 
Замбуутивийн дор
Хөх Тэнгэрийн оронд
Хамаг Монголын шороон дээр
Хан Онгодоо залж
Хараа биендээ морилуулж
Өвгөн миний өмнө ирж 
Өтүгэ биеэ айлдвал зохином

Солонгосын дугаар нэг бөө Ким Сон У Монгол бөөгөөс суралцав. Энэ тухай дэлгэрэнгүйг дараах линкээр орж уншина уу.  http://chinggis-udgan.blogspot.com/2011/10/blog-post_7031.html

2012-01-14

Хувраг бол хувалз, Лам бол лай ланчиг, бурхан бол будаг шавар


Онгод гэдэг бол урьд өмнө нь энэ дэлхийд амьдарч байсан бодит түүхэн хүмүүс. Бидний нүдэнд л харагддаггүй болохоос биш яг л харагдахгүй байгаа хүн гэж ойлгож болно. Онгодоор дамжуулан тухай цаг үеийн тухай, түүхийн үнэнийг  мэдэж болдог. Алтан ургийн улаач нарын алдарт онгодуудтай хүүрнэлдсэн сонин хачин, тэдний айлдвар сургаалаас цувралаар хүргэж байна.
Эзэн Чингис Хааны үеэс 2 үе хожуу цагт амьдарч байсан нэгэн бууралд золгож бөө мөргөл, Тэнгэр үзлийн талаар хөөрөлдсөн юм. Онгодууд цэцэн цэлмэгийн туйл байдаг бөгөөд хүнтэй хэлцэхдээ шүлэглээд явчих нь элбэг. Тиймээс түүнийг яг тэр шүлэглэсэн хэвээр тогтоож авна гэдэг тун хүнд. Үнэхээр ой ухаан сайтай хүн л тэгж шүлэглэж найрагласныг тогтоож болох эсвэл маш хурдан таталган бичдэг хүн л бичиж авч амжих.
Миний хувьд  буурлын ийнхүү шүлэглэснийг тогтоох чадал мөхөс тул яриаг нь хурааж, бичиж авч болохсон болов уу хэмээн асуухад түшээ нь бууралд дамжуулав. Буурал: би орчин цагийн техниктэй холбогдож алдар суугаа гутаахгүй, үгүй гэв. Тэгээд аргагүйн эрхэнд толгойдоо найдах боллоо.Яг хэлснийг нь бичиж авч чадаагүй тул утгаар нь хөөж ойлгосноо сийрүүлэв. Болгоохтун.
Монголчууд бууран доройтсон хамгийн том шалтгаан бол Харийн шашин байсан. Монголчууд Тэнгэр үзлээсээ салж Харийн шашныг дагаснаар бууран доройтох эхлэл тавигдсан юм. Бөө мөргөл бол Тэнгэр шүтэх үзэл. Тэнгэр, уул, ус, байгаль дэлхийгээ шүтэн тэдэнтэй зохицож амьдрах ухаан.

Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?




Онгод утсаар ярьж зураг даран бичлэг хийдэг үү?

Ихэнхи онгодууд орчин цагийн техник, технологийг огт ойшоодоггүй, дургүй байдаг ба буултанд нь суухдаа утсаа дуугаргавал буурлуудад загнуулж, зэмлэл хүртэнэ. Харин үүнийг зарим нэг нь онгод хэзээ ч утас гэж мэдэхгүй, утсанд дургүй, яг тэр үеийнхээрээ л байх ёстой хэмээн туйлшруулна. Онгод, буурлууд хөрстөд анх буугаад  энэ замбатай шинээр танилцаж орчин цагийн хэлийг нь сурч тэр орчинд нь дасан зохицдог.
Зарим онгод зөвхөн тэр үеийнхээ л эдийг хэрэглэж идээг хүртдэг буюу тэр үеийнхээрээ л байдаг байхад зарим нь орчин цагийн идээ ундааг хэрэглэж орчин цагт тодорхой хэмжээгээр дасан зохицсон байдаг. Пиво-ыг адууны шээс хэмээгээд хүртдэг буурлыг би мэднэ. Мөн шоколад идэх дуртай, компот идэх дуртай бууралтай ч таарч явлаа. Шоколад, компот аль алинд дургүй, орчин цагийн идээ ундаанд дургүй зөвхөн сүү цагаан идээ хэрэглэдэг онгод буурлууд  бас бий. Онгодууд орчин цагт дасан зохицож тэр замбын эд зүйлсэд өөрсдийн оноосон нэрийг өгөх жишээ ч бас бий. Утсыг жингэнүүр, зургийн аппаратыг хувилуур, компьютер нөөтбүүкийг Дөрвөлжин хар хэмээн нэрлэж ярьж байхыг олонтоо сонссон.

Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ


Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ

1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. 

Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александр-т захидал илгээж байлаа. 

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР