2012-06-20

Нарны бөөлөө


Амар амгалан байцгаана уу? Гэрэлийн өргөөнийхөн минь ээ.БЗД-ИЙН 5-р хорооны тэнгэрийн үйлийг дэмжин бадраагч, аз нь гийсэн 76 иргэн бид их эзэн богдынхоо тааллаар анх удаа нар амьтай гэдгийг нүдээрээ харж биесээрээ мэдрэн хөх монголчууд хэрхэн тэнгэртэй холбогдож чаддагийг харж биширсэн үйл явдалд оролцлоо. 

Ургах наран хороолол руу Их удгантай болзсоныхоо дагуу Гаамаа эгч ,болон бас 2 хүний хамт бид хөдөллөө. Удгантай утсаар холбогдон товлосон газраа бяцхан саадыг гэтлэн хүрч очив. Бид газраа сонгон удган маань ч хуяг дуулгаа өмсөн идээ будаагаа засан бэлэн боллоо.Өглөө босоход үүлэрхэг байсан тнгр удганыг хуягласны дараа цэлмээд, хурц нар гарч эхлэв....... Хуягаа өмссөн байхдаа үнэхээр сүрдмээр юм билээ. ... Нэг харсан чинь хөдөлгөөн энэ тэр нь нэг л бишээ...

Ганбат: Миний амьдралд тохиосон гайхамшигт өдрүүд

Миний амьдралын гайхалтай 2 өдөр.

1.Амьдралын минь хамгийн гайхалтай өдрийн эхлэл...

Амар амгалан байна уу гэрлийн өргөөнийхөн минь. Би гэрлийн өргөөнд зочлоод 9сар болж байна. Анх Гэрлийн өргөө, Чингисийн Монгол нэртэй хэдхэн хүнээс бүрдсэн групп байлаа. Анх намайг гишүүнээр орход 38 хүн байсан байна. Хээххэ

Чингисийн монгол групп надад их сонирхолтой санагдаж би өөрийн эрхгүй энэ группд татагдаж орсон бөлгөө. Анхны Чингисийн моногл группын үйл ажиллагаа нь зөвхөн эхэлж байсан. Францед байгаа манай бүлгийн гишүүд 5 л байсан. Бид хэд оройдоо нийлж байгаад аянга цдганы өдрийн тэмдэглэлийг бүгд ярилцдаг юу болсон тухайгаа сонирхолтой ярилцдаг, группын гишүүдтэйгээ танилцсан тухай их л зүйлийг ярилцдаг бас маргалддаг байсан.

2012-06-14

Монголын үндэстний үзэлтнүүд ГАЛ ҮНДЭСТЭН холбоог дэмжиж байна!


ГАЛ ҮНДЭСТЭН холбооны хамт олон Монгол нутгийнхаа бүрэн бүтэн байдал, шударга ёс, байгал дэлхийнхээ төлөө ТӨР түмнийхээ төлөө тэмцэхээр боллоо.Энэ сонгуульд өөрсдийн төлөөллийн хүмүүсээ оролцуулж Монгол нутгийг хар тахал мэт нөмөрсөн авилгал хээл хахуультай тэмцэж , эмх замбараагүй олгогдсон лиценцүүдийг цуцлуулж, гол ус, уул хангайгаа хамгаалах гэж байна!
Монголчуудаа бидний ирээдүйн төлөө, Монгол нутгийнхаа төлөө тэмцэж яваа ГАЛ ҮНДЭСТЭН холбооны залуусыг дэмжье! 
БИД ИРЛЭЭ!...(зураг, нийтлэл үзнэ үү!)

2012-06-11

Д.Энхжаргал: Удгантай байсан гайхамшигт мөчүүд


Юуны өмнө Аянга удгантай уулзах сайхан боломжийг бүрдүүлж өгч дэмжсэн гэрлийн өргөөний гишүүн эгч Д.Отгон , дүү Б.Намуун, bas Т.Ундрах, мөн Гэрлийн өргөө бүлгэм, эцэг буурлууд дээдсүүддээ, их үйлийнхээ хажуугаар цаг зав гарган Парист мартагдашгүй сайхан мөчүүдийг хамтдаа өнгөрөөсөн Аянга удгандаа талархаж байгаагаа илэрхийлэе. 

Миний өөрийн тухайд зухас дурдвал Их Эзэн Богд Хааныхаа сургааль айлдварийг түмэнд түгээгч Аянга удганы тухай анх энэ оны 1 сарын алдад сонсож мэдсэнээс хойш удганы блог дахь сонирхолтой түүхүүдийг догдлон уншиж, фэйсбүүк дэх гэрлийн өргөө бүлгэмд нэгдэн орсон юм.Энэ цагаас олон сайхан найз нөхөдтэй болсоны дээр бид бүгдийг нэгэн зуйл нэгтгэж байгаа нь Монголоо гэсэн,эх түүхээ судалж мэдэе, Эзэн Богд Хааны болон Ихэс дээдсүүдийн сургаал айлдваруудийг дагаж мөрдөе, түмэн олондоо мэдүүлэе гэсэн нэгэн санаатай байгаа нь надад хамгийн их таалагдсан юм. 

 Хэдийгээр гадаадад амьдарч байгаа боловч энэ өргөөндөө нэгдсэний ачаар Монголийнхоо түүхийг судалж мэдэх, судар ном улгэр туульсаа тайлж мэдэх ,өвгөд буурлуудийн сургааль айлдварыг чихээр сонсож, нүдээр үзэн хамгийн гол нь бөө мөргөлийн талаар хамгийн зөв талаас нь ойлгож, буруу зөвийг нь ялган таниж, ухаарах боломжтой болсон юм.Мөн Тэнгэр Монгол Газар дуудлагаа дуудан Наран, Саран, Дэлхий ээждээ цай сүүнийхээ дээжийг өргөн тэнгэртээ залбирч шүтдэг болсон гээд хувь хүн миний хувьд гарсан өөрчлөлтүүд үнэхээр их билээ.За одоо гол зүйлээ өгүүлэе. 

2012-06-07

Тэнгэр Монгол Газар дуу


Дууг санаачлан бүтээсэн Хар Сарнай Хамтлагийн дуучин Маадай.

Үг:  Их Эзэн Чингис Хааны Эзэн би эргэн ирлээ айлдварын хэсгээс
Хөгжмийн зохиолч: Оки
Дуучин: Хар Сарнай Маадай

Их Эзэн Чингис Хааны айлдсан "Эзэн би эргэн ирлээ" айлдварын үгээр дуу бүтээх санаачилгыг  Хар сарнай хамтлагийн дуучин Маадай гарган бүтээл болгосныг нь та бүхэндээ хүргэхэд таатай байна. Тэнгэрийн үйлийг түмэнд таниулахад том тус хүргэж байгаа дуучин Маадайд гүнээ талархал илэрхийлье.

Хар сарнай хамтлагаас тус дууны клипийг мөн гаргахаар төлөвлөөд байгаа юм. Урлагийн Тэнгэр та бүхнийг ивээг.

2012-06-05

Эзэн Чингис Хааны онгодтой хөөрөлдсөн минь 2-р хэсэг


Амар байцгаана уу блогийн уншигчидаа. 

Өнөөдөр 2012 оны 6 сарын 4-ний өдөр. Энэ бол миний хувьд чухал тэмдэглэлт өдөр юм.

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө буюу 2011 оны 6 сарын 4-ний өдөр миний бие Хөх Монголын хаан Эзэн Богд Чингис хаанд анх удаа бараалхан сургаалийг нь сонсож байсан хувьтай.  Эзэн Богдод бараалхан сургаал айлдварыг нь сонсон суухдаа гар утсаараа ярилцлагыг бичин авч түүнийгээ блогоороо дамжуулан түмэнд хүргэж байсан.

2012-05-29

Эртний Түрэгүүдийн Тэнгэр үзлийн тухай /орчуулга/


Орчуулсан: Мандах
Түрэгүүдийн тэнгэр шүтээнүүд

The following article is based, with permission, on Norm Kisamov's translation from Russian, of chapter III (pp 71-95) of Rafael Bezertinov's book "TENGRIANISM: RELIGION OF TURKS AND MONGOLS", Naberezhnye Chelny, 2000. Original versions can be found at turkicworld.org and hunmagyar.org

Тэнгри буюу Тэнгэрийн Бурхан

Эртний Түрэгүүд ертѳнцийг 17 тэнгэр захирдаг байсан гэж итгэдэг байсан бол Монголчууд 99 гэж үздэг байжээ. Олон түрэг угсааны аймгууд Тэнгри гэдгийг ойролцоо үгээр нэрлэдэг байснаас дурдвал; Татар- Тэнгри, Алтай-Тэнгри, Турк-Танри, Чуваш- Тура, Якут- Тангара, Балкар- Тэири, Монгол- Тэнгэри. Тэдний хувьд орчлон ертѳнцийн оршин ахуй нь Тэнгэрийн тааллаар болдог учир улс үндэстүүд болон тэдгээрийн Их хаад Тэнгэрээс заяатай байдаг гэж итгэдэг. Үүний тод жишээ нь Орхоны хѳндийгѳѳс олдсон хѳшѳѳн дэх ''Хүмүн бүр тэнгэрийн дор оршиж, тэнгэрийн дор үхнэ'' гэх утгатай бичээс билээ. Тэнгэрт сүсэглэхдээ гараа дээш нум хэлбэртэй ѳргѳн, эрүүл энх, сайн сайхныг хүсэн залбирдаг байжээ. Сүүлийн үед гарч ирсэн Исламын болон Загалмайн шашинтнууд нүүдэлчдийг ѳѳрсдийн шашинд оруулахын тулд Тэнгэрийг нь Аллах болон Ертѳнцийн эзэнтэй адилтган тайлбарлаж байсан ч Тэнгэр бол Тэнгэрээрээ л үлдсэн байдаг.

Мядагмаа: Монгол хүн бүр агуу

Монгол хүн бүр агуу,бөгөөд монгол болж төрсөн заяандаа бахарханам.Яагаад ч юм эгэлхэн нэгэн ааваараа өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрж ,энэхүү зүйлийг тэрлэж суунам.Миний аав Р.Гуудай эдүгээ 81 настай сайхан буурал Гачууртад энх тунх амьдардаг юм. Аав минь сургууль соёлын мөр хөөгөөгүй бөгөөд хэнээр ч бичиг үсэг заалгалгүй агент Цэрэн гэдэг хүнээр монгол бичгийн бүх үсгийг бичүүлж аваад түүнийгээ цээжлэн үг болгон холбон уншиж, нэр усаа бичиж, хэдэн малынхаа тоог гаргахтай болж байх үед нь кирилл бичиг гарч иржээ.

Кирил бичгийн цагаан толгойг монгол бичгийн үг үсгээр хөрвүүлж,тун амархан цээжлэн үг болгон холбон уншиж, бичиж эхэлсэн үедээ бичиг үсгийн шалгалт өгч тайлагдлаа гэсэн үнэмлэх авсан гэж "Зоргоор амьдарсан он жилүүд" дурсамжийн номдоо бичсэн байдаг юм.Аав аль алинаар нь алдаагүй сайхан бичнэ, их сайхан дуулнаа. Найр наадамд 3 хоног нэг дуулсан дуугаа давталгүй дуулдаг,.. одоогийн бидний хэлээр соёлын өвийг тээгч хүн юм даа.

2012-05-25

Сайхантуяа: "Нэгдэцгээе" /дуу/


Үг: Сайхантуяа
Ая: Сайхантуяа


Түүхээ өмөөрөн босоо зогсож, цусандаа үнэнч үлдсэн Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриад, Хазара гэх мэт өөр олон Монгол Үндэстнүүддээ, тэдний тэмцэгч нарт, Монгол нутаг, ард түмэндээ эрх чөлөөг олгохын тулд алтан амиа өргөсөн дайчин баатруудад, одоо ч Хятадын шоронд тамлуулан хоригдож буй тэмцэгч Хадаа болон Хуучинхүү нарт, мөн өнөөгийн Монгол улсад тогтсон авилгач арилжааны феодализмыг эсэргүүцээд эрүүл мэнд, эрх чөлөө, энхрий хайрт хүмүүсээрээ хохирсон одоо цагийн бахархалт тэмцэгч нарт хандсан миний талархал юм аа.

2012-05-20

Тэнгэр Удгантайгаа уулзсан минь

Ундрах: Тэнгэр Удгантайгаа уулзсан минь

Гэрлийн Өргөөний эрхэм АНД-уудын энэ өдрийн амгаланг эрье.

Герман улсын нийслэл Берлин хотноо Их удгантайгаа золгон уулзаад 4 хоногийг мартагдашгүйгээр өнгөрөөлөө. Гайхамшигуудыг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэв. Удганыгаа ирэх үед сэтгэл догдолсондоо шууд л тэврээд авсан даа. Хэзээ ч мартагдахгүй сайхан мөчийг хамтдаа өнгөрүүллээ.

Ингээд 4 өдрийн үлгэрээ та нартаа товчхон хүргэе, явсан уулзсан болгон намайг ангайлгаж алмайруулж байсан юм шүү.

Аянга Удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 3.....

Дашдорж: 2012.05.07-ны өдрийн засал

Өнөөлөр 2012,05,07-ний өдөр энэ өдөр би түүхийн эзэн, агуу хаад, дээдсийн улаач Эрхт Их Аянга удгантай уулзлаа. Миний амьдрал, бидний үе бол агуу хувь хишигэй, мөн маш их аз тохиолтой хүмүүс юм. Түүх үлгэр домогт мөнхөрсөн тэр агуу хүмүүстэй мөхөс би энэ амьд яваа насандаа өнөө цагт уулзаж ярилцана гэдэг үлгэрт л байж болох үнэн биз. 

Энэ гайхамшигийг бий болгосон эцэг өвгөд, бөө мөргөлд талархъя. Ийм юм байж болно гэж зүүдлээчгүй явлаа. Бага байхдаа түүхийн ном, мөн үлгэрийн ном унших дуртай байлаа. Үлгэрийг уншихдаа эрт дээр үед болсон явдал ам дамжин яригдаж сунжраад үлгэр домог болон ард түмний дунд хэлцэгдсэн гэж боддог байснаас тэнд нууц түлхүүр үг байдаг гэж огт бодсонгүй явлаа. Түүхийн ном уншихдаа тэр үед байсан бол ч тэмцээд баатар болох юмсан гэж мөрөөддөг байснаас энэ цагт номонд, түүхэнд үлдсэн цуутай дээдэсүүдээ эргээд ирнэ гэж төсөөлж ч байсангүй.

2012-05-08

Аянга удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 2 ....



Эрдэнэбаяр: 2012-05-06 ны засал 

Энэ өдөр Аянгат удганыг анх удаагаа харав. Би ч орж очоод мэнд мэдээд холхон шиг л сууж байв. Засал 11 цагаас эхлэх тул Гэрлийн өргөөнийхөн заслын өмнө бэлтгэл ажил хийж эхэлцгээв. Би ч тэгс гээд сууж байтал энд байгаа улсууд тэр хүнд эхлээд үзүүл би ч босоод очтол намайг шууд л та тийшээ суу л гэлээ. Яагаад намайг харах ч үгүй шууд нөгөө талд суулгасныг засал хийлгэж дууссаны дараа л ойлгосон. 

Бэлтгэл ажил хангагдсаны дараа хүн бүр байр байраа эзлээд Аянгат удган заслаа эхлэхэд би шууд л чичирч эхлэв. Яаж ч хичээсэн чичрээд тайван байж болохгүй байв. Уг нь нийтийн засал эхлэхээс өмнө хоёр жаахан охины засал хийж өгөөд явуулсан юм. Тэр хоёрын заслыг хийж эхлэхэд л чичрээд болохгүй байсан тул би элдэв юм бодоод яахав гээд дуудлага үгээ хэлээд л сууж байв.

Аянга удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс 1-р хэсэг....


Эзэн Дээдсийн Улаач Аянгат удган Монголдоо түр хугацаагаар ирээд байх үедээ  Гэрлийн Өргөөний гишүүдийг хүлээн авч тэдэнд Тэнгэрийн үйлийг ойлгон дэм тусаа өргөж байгаад нь талархан, шагнал болгож засал хийсэн билээ. 

Засал нийт 3 өдөр үргэлжилсэн бөгөөд эдгээр засалд нийтдээ 100 орчим хүмүүс хамрагдсан. Тэдгээр хүмүүсээс заслын талаархи сэтгэгдлээ бичиж бусад олон Монголчууддаа Тэнгэрийг ойлгуулан ухааруулахад тус дэм болохыг хүссэн бөгөөд тэр хүсэлтийг биелүүлж сэтгэгдлээ бичиж илгээсэн хүмүүст гүнээ талархлаа. 

2012-05-04

Эзэн Чингис Хааны сургаалаас сонсохоор хүргэж байна./аудио/


Эзэн Хааны сургаалийг энд дарж сонсоно уу
Эзэн Хааны сургаалийг энд дарж татаж авна уу

2012 оны 4 сарын 11. 12 цаг 30 минут.
Монгол Улс, Улаанбаатар хот

Энэ өдөр Гэрлийн Өргөөний албан ёсны зохион байгуулагдсан хэлбэр болох Монгол Тэнгэр Үнэн ТББ-ийн гишүүд /дотоод ажлын хэсэг/ Аянгат Удганаа хүлээн авч уулзсан бөгөөд тэнд 30 гаруй хүн байв. Мөн интернэтээр холбогдсон Өргөөний гишүүн Аянга удгантай чаатаар ярилцан байх үед Эзэн Хааны сэтгэл ихэд хөдлөн улаачдаа буухаар бэлдүүлэв. Бид Удганаа тойрон сууж  Эзэн хааныхаа сургаал юуг сонссон юм.

Эзэн Чингис хаан Аянга удганд залраад үрс олондоо сургаалаа хайрласныг гар утсаар бичин авснаа бичигт буулган дор сийрүүлэв. Хааны хэлсэн үг бүрийг алдалгүй бичиж авахыг хичээж, үг үсэг гээлгүй, ямар нэгэн найруулгагүй яг хэлсэн хэвээр нь буулгав.

Энгийн .... бас эгэлгүй.

2012-05-01

Буурлын сургаал /Видео бичлэг/





2012 оны 4 сард хийсэн дүрс бичлэг. Онгодын сургаалийг дор сийрүүлэн бичив.

Ахуй бие нь тэнхээтэй ч
Ахуй төр нь ганхахад ард минь шаналдаг юм.

Харин төр нь ардынхаа тусад биш ард нь төрийнхөө түвшингийн тулд биш дээд доодгүй ард хаадгүй өөр өөрсдийн тусыг яасан ихээр нь боддог юм бэ, Өөрөө өөрсдийн жаргалыг яасан ихээр эн тэргүүнд тавьдаг юм бэ?

2012-04-09

Нарандулам: 2012 04 07 Зүрх Хайрханд

‎2012 оны 4 сарын 7 ны өдөр бид АС ын хэлэлцүүлгээ хийгээд 17 цагт ЗҮР ЭХ ХАЙРХАН-даа болон ГАЗАР Ээжийдээ мөргөж байтал гэнэт нулимс асгараад ирлээ.Гайхаад байтал удган ирнэ гэв. Би ч зөвлөх удганаа ирэх байх гэж бодлоо гэтэл хэнгэрэг дуугаран нэг удган бөөлж эхэлснээ бидэн рүү зүглээд ирлээ.Гэтэл гутал , өмсгөл зүүсгэл нь барьсан хэнгэрэг нь өөр нэг л танил байлаа. Аянга Удган уу гэсэн бодол орж иртэл охин тийм гэлээ . 99 ТНГР Эцэг болон Эх Тэнгэр буулгадаг хэнгэргээ барьсан байлаа. Удалгүй бид ч босоцгоон удганаа тойрон суулаа. 99 ТНГР буусны дараа ХААН-ны гурвалжин хэнгэрэг ирлээ.Бид ч ХААН аа буух нь гэж мэдээд залбирав. 

ХААН маань заларч бид ч мэнд усыг нь асуулаа .Гэтэл хамгийн ахмад нь ир гэлээ. Би ч сандраад босон очиж амар мэндийг асуун золгож сөгдөн мөргөв.г ХААН чи өөрийгөө хамгийн хөгшин нь гэж бодоод байгаа муу гэлээ.Тэгээд ХААН их үйлийг бүтээж байгаад тань талархая гэлээ. 

Аянга Удгантай уулзсан сэтгэгдлүүд 2012 04 07



Мөнгөн сар

Хүний хувь заяа гэж ямар аугаа хайхамшигтай юм бэ ... Энэ сайхан цаг үед, энэ сайхан Монгол орондоо , энэ сайхан аав ээжийн үр болон төрсөндөө ,ийм уудам сайхан нутаг усыг өвлүүлэн үлдээж өгсөн Алтан ургийн бүх ХААД хүчирхэг ӨБӨГ ДЭЭДЭС, , гал голомтоо ариун тунгалаг авч яван бидэндээ амар амгалан удамшуулан үлдээж өгсөн өөрийн удмын Буурлуудадаа өглөө болгон залбирч үдэш болгон сүсэглэн мөргөдөг бхдаа 1000 жилдээ ганц л удаа бууж ирдэг ЭЗЭН БОГД ЧИНГИС хааныхаа өмнө нэгэн нарлаг сайхан өдөр сөгдөн мөргөж амар амгаланг нь айлдах юм гэж ёстой санаж зуудэлж ч явсангүй ээ ./ ийнхүү мөргөж залбирдаг бхдаа ХААН ЭЗЭНээ улаач дээрээ бууж ирсэнийг мэдээч үгүй байлаа/

2012-04-06

Энэ 3 дууг сураарай.

1. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин
2. Тэнгэр ээж минь өршөө
3.  Амин хайртай миний аав


Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Үг: Л.Мөнхтөр
Ая: Н.Баасандорж

Агь үнэртсэн цэнхэр талын
Адуу нь дандаа соргог байдаг аа
Уужуу тайвуу ухаантай аавын минь
Үг нь дандаа эрдэнэ байдаг аа

ДХ: Зүүд хүртэл жаргааж сэрдэг
Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин

Нар үдэлсэн буурал говийн
Салхи нь дандаа бүлээн байдаг аа
Насан өндөр сайхан ээжийн минь
Санаа нь дандаа сүү байдаг аа

ДХ:

Бүжин туулай хярсан бутыг
Харахад нэг л нөмөртэй байдаг аа
Бүүвэй аялсан бүсгүй хүний
Харц нь дандаа зөөлөн байдаг аа

ДХ: *2

Аянгат удганы хадам буурлын сургаал /2011.08 сард/


http://picosong.com/wqzJ



Компьютерээ ухаж байтал Аянгат Удганы Хадам буурлын сургаал гарч ирэв. Өнгөрсөн оны 8 сард Харь орон явах үед нь буурлууд Аянгат удганд сургамжилж байсныг бичсэн болой. Үнэнийг хэлэхэд миний бие сонсгол тун муу нэгэн учраас доор сийрүүлснийг хоолойтой нь давхар тулган сайтар нягталж, сонсонгоо уншаарай.  Сонсож чадаагүй зүйлээ  .... гэж орхисон байгаа. Та бүгд гэгээн оюундаа тунгаан сонордохтун.

БУУРЛЫН СУРГААЛ:

Юуны тулд Их хаадын эрдэм ухаанаар байгал эхээ босгож хүн ардад рашаан булгаа байлгах гэж хүнсээ бид байгалийнхаа буяныг дагах гэж л яваа. Түүнээс хүний энэ эргээд буцах хорвоод хөө хуяг болж, эрх орхимж зүүгээд хүний зовлонгоор жаргалын сархад ....-гүй юм. 

Хэд нь тийм байна, бодоод үз, .... үйл хэргийг байгал эцгээс өгсөн Тэнгэр дээд тамгатай нь авьяас билгээрээ бусдын сүсэг бишрэлийг дагуулан эргэн хангай дэлхийгээ аргадаж эргэн хангай дэлхийдээ хүмүүн төрөлхтний мөхсийг ухааруулж мөхөс бидний ухааныг тунгаалгахын тулд мунхаг ардыг гэгээрүүлж, мунхаг олныг гэгээрүүлж зон олноороо сөгдөн мөргөхийн тулд бидэнд энэ шидийг өгсөн юм.

2012-04-04

Баатар Хөгсөөн та больвол яасан юм бэ?

Баатар Хөгсөөн хэмээх нөхөр Хэдэн сарын өмнө Гэрлийн Өргөөд орж ирсэн бөгөөд өөрийгөө бөө хэмээж Бүх бөөгийн групүүдийг нэгдэхийг уриалж байсан юм. Эв нэгдлийг эрхэмлэх үзэл санааг нь дэмжиж байв. Тун удалгүй Аянга Удганы тухай бусад бөөгийн групүүд дээр сонжсон өдсөн хандлагатай пост тавьж баахан хэрүүл үүсгэдэг болов. Мөн өөрөө БӨӨ групыг нээж баахан хүнийг нэмэн тэр дотроо хааяа хааяахан Аянга удганы тухай бас л муулсан, өдсөн, бусдыг хэрүүл уриалан дуудах постууд тавих болсон юм. Одоо бүр давраад,  тэвчээд байх тусам улам л муулаад бичээд байх болжээ. Цаашид дахиж тэвчээд байх шаардлага үгүй болов. Олон түмнийг төөрөлдүүлэх олиггүй санаа агуулав уу? Бүү мэд. Итгэх итгэхгүй нь хувь хүний асуудал ч өдөж сөдөх, гүтгэх муулах, хийсэнг нь хийгээгүй, хийгээгүй нь хийсэн болгох нь яавч зүгээр өнгөрүүлэх хэрэг биш.  Тиймээс үнэт цагаа хугаслан байж тэр хүний асуултанд нь хариулт бичиж байна.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР