Showing posts with label Cэтгэгдлүүд. Show all posts
Showing posts with label Cэтгэгдлүүд. Show all posts

2014-02-23

Өлзийсайхан Бямба: Аянгат Удгантай уулзсан тэмдэглэл

Дээдэстэйгээ өнгөрүүлсэн алтан мөчүүд

Завгүй ажлын өдрүүд ар араасаа хөвөрсөн нэг л хэвийн өдрийн орой Гэрлийн Өргөөний гишүүн Багахүү Аав буюу Сүхээ ах надруу залгаад Аянгат Удган маань Америкт ирэх болсон гэнээ гэдэг сайхан мэдээг дуулгахад, тэр оройн ажлын ачаалал алга урвуулахын дотор арилж “Хэзээ, Хаана, Хэнийд” гэсэн асуултаар Сүхээ ахыг байцааваа. Аянгат Удган маань Хавайн арал дээр хэд хоног амарч,судар номынхоо ажлыг хийх төлөвлөгөөтэй ирж байгаа гэнэ, гэхдээ өөр хотуудаар явах үгүйг сайн мэдэхгүй байна. Харин чи Чикагод байдаг Гэрлээгээс асуу гэсэн тодорхой бус хариултыг танихгүй бүсгүйн дугаартай үлдээгээд утас тасарваа. 

2013-11-06

2013.09.29. Гэрлийн Өргөөний гишүүд Аянгат удгантай хийсэн уулзалтын тэмдэглэл


Бичсэн: June Tmg
Кирилл рүү хөрвүүлсэн: http://daichinxvv.blogspot.com
2013 оны 9 сарын 29 -ний өдөр Их Аянгат удган Гэрлийн өргөөний улаач биш гишүүдтэй уулзахдаа ярьсан зүйлүүдээс ирж чадаагүй гишүүдэд хэрэгтэй болов уу гээд түүвэрлэн оруулая. Буруу бичсэн зүйлс байвал өршөөгөөрэй. Зарим тоо болон нэрийг нууцлав. 

Уулзалтын талаар
Засал хийнэ гэсэн зар тавихад маш олон хүн ирдэг. Жишээ нь 50 хүн бүртгүүллээ гэхэд урдаа нэг хойноо нэг хүн нуугаад ороод ирэхэд 150 хүнд нэг өдөр засал хийх болдог. Тиймээс энэ удаагийн уулзалтын зарыг онцгойлон засал хийхгүй гэж байхад хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би одоо маш их юм бичиж байгаа тул эрчим энергээ ном судартаа зарцуулах ёстой юмаа. Тиймээс огт засал хийхгүй. Засал хийлгэх хэрэгтэй хүмүүс нь Хурцаа зайран, Зөвлөх удган нартай уулзаарай. Одоо маш их түүх, судруудыг бичиж гаргах тул улаач биш ч гэсэн туслах хүмүүс хэрэгтэй байна. Ер нь дэмч байх ёстой ба улаачдаас... дэмч гарсан ба одоо .... дэмч дутуу байна. Та нараас гарч ирэх байхаа.

2012-10-24

Туяа Энхээ: 2011.12.11 Аянгат удганаар засал хийлгүүлсэн нь


Туяа Энхээ: 

Их удган өндөр дээдсээр би 2011 оны 12 сарын 11 засал хийлгүүлсэн билээ. Үүнээс 7 хоногийн өмнө дээдэст захиа бичээд засал хийлгуулэхээр гуйхад тургэн шуурхай хариу нь ирж, уриалгахнаар засал хийж өгөхөө мэдэгдэж билээ. 
Өмнө нь би удганыхаа блогийг 2 сар гаруй аажуу тайван уншиж, Гэрлийн өргөөнийхний нэгдэхийг, шинээр ажил хийж эхлэхийг харж байсан төдийгүй удганыхаа блогийг бахархан уншаад хэлсэн хийсэн зүйл бүрийг нь тунгаан гүйцэтгэж, амьдралдаа мөрдлөг болгож эхлээд байсан юм. 

2012-08-29

Отгон Дашмаа: ONLINE буюу НЕТ ЗАСАЛ

ONLINE буюу НЕТ ЗАСАЛ
2012/2/4
Даяар Монгол дээр Занданхүүгийн бичсэн Төвдийн гүнд буй СУХУ нар \Төвдөөр монголчуудыг нэрлэсэн нэр\ буюу Гүүш хааны үр хойчисийн тухай уншаад 2 3 хоногийн турш санаанаас гарахгүй бодохоор л уйлаад салахгүй байсан тул энэ тухайгаа хуваалцахаар анх Гэрлийн Өргөөнд сэтгэгдлээ бичтэл удгантай таарч охин бид хоёр интернетээр засал хийлгэхээр боллоо.

Сүү, архи бэлдэж аваад л компютерийнхаа өмнө завилан дуудлагаа хэлэн сууцгаав. Удган анхны мэдээлэл орж ирлээ гээд маш ядарсан нойрмог сүнс байна духны хөлс асгарч толгой руу жирвэгнээд байна Бас дотор муухай оргиж, бие хүйт оргин жихүүдэс төрлөө. Охинд тань дагуул байна. Түүнийг мэдэрч байна уу. Та хоёрын хэн нь ийм сул ядаргаанд орсон биетэй юм хариугүй л явж байх юм. Биеэ сайн мэдэр дотор чинь муухай оргиж шүлс асгарвал шүлсээ аягатай архи руу "зайл" гэж хэлэн нулимаарай. Нуруу өвддөг юм байна. Маш их хөлөрч ядраад байна гэв.

2012-08-13

2012.08.13-ний өдрийн Засал, сургалт /сэтгэгдлүүд/



Бямба гарагт болсон энэ үйл явдлуудыг би бүгдийг өгүүлнэ гэвэл алдас болох биз ээ. Гагцхүү өөрт мэдрэгдсэн зүйлийг ирж чадаагүй гишүүдэдээ хуваалцмаар санагдлаа. Анх өрөөнд орж ирээд суухдаа би урьд нь түүнтэй уулзаж байгаагүй ч Аянга удган хойморт сууж байгаа анзаарсан юм. Анх Тэнгэр Монгол Газар номыг уншаад уулзах хүсэл олон байсан ч өөрийн залхуу хойргоос болоод уулзаж чадаагүй байсан ч найзынхаа зөвлөснөөр очиход сонирхолтой үйл явдлууд хөвөрлөө. Орж ирээд суухад надад нэг л тухгүй бөөн манан татсан өрөөнд байх шиг л санагдсан. Тэгээд аажимдаа толгой жоохон өвдсөн. Хүн бүрийг өөриймсөг сэтгэлээр хандан нэг нэгэндээ туслах хүсэлтэй олон сайхан хүмүүс байсныг дурдахгүй өнгөрч болмооргүй. Би үнэндээ засал хийлгүүлнэ гэж очоогүй зөвхөн Аянга удганыг харах гэж, гэрлийн өргөөнийхөнтэй уулзах гэж очсон боловч тэнд засал хийгдэж байв.

2012-08-07

Гулт суман могой: Хар Зүрхний хөх нуурт очсон тэмдэглэл


Хар зүрхний ХӨХ НУУР

/энэхүү үзэсгэлэнт нутагт тэртээ зуунд Хаан Дээдэсийг Хамаг Монголын Ханд өргөмжилж байсан бөгөөд Жамухтайгаа анх нялх багадаа анд бололцож байсан газар ни ажээ/

Өндөр дээд ӨРЛӨГ ЖАНЖИД / нэг/

Тэнгэр удган маани Өндөр дээд өжий нараа буулгахад нэгэн өжий 
- Энэ бол мянгандаа ганцхан удаа болох бөөлөөн шүү хэмээж билээ
Үүний дараахан Тэнгэр өжий ирээд байхад ни таниж мэдээгүй мулгуу бидэнд;
- Өнөө гаригт таниагүйд ни өршөөе Дэлхий ижийн төлөөх дайн эхэлсэн Өөрсдийн жанжид, дайчид, андуудаа дуудацгаа хэмээн зарлигаа буулгаад мордоход ни тэртээ хойно л ухаарч суулаа. Хэхэхэ Тэнгэр өжий маани Аянгатын мулгуунууд хэмээн таниагүй биднээ цаанаа л нэг хайр ни дотроо хал ни гаднаа аясаар хэлээд мордож билээ . Гүй ээ мөн, бид нээрээ амаа ангайхаас цаашгүй ангаахайнууд юм аа ...

2012-07-31

Гэрлийн Өргөө Дархан явсан тэмдэглэл


Тэнгэрийн заадас: Дарханд

2012 оны 7 сарын 29нд Дархан хотлуу өглөө 8цагт хөдөлхөөр тохиролцож бүгд цуглан унаа ч цагтаа ирж хөдөлхөөр болтол зарим хүмүүс ирж явна гээд л бүтэн 30 минут хүлээлгэв. Гарсан автобусны хувьд суудал хангалтгүй ч хамгийн боломжит хямд зардлаар явах унаа байсан тул сонголт маань зарим хүмүүст таалагдаагүй бололтой. Унааны зардал нэг хүнээс 15000 гарсан бөгөөд үүнд ирж очих шатахуун болон жолоочын 2өдрийн цалинг нь өгөөд явсан юм. Тиймээс автобусанд суух хүмүүсийг орох цагаас нь эхлээд настайчууд болон улаач нар суудал дээр сууж бусад хүмүүс дугуй болон зарим нэгэн майхан саван дээрээ суухыг санал болгосон юм. Энэ нь ямар нэгэн албадлага байгаагүй бөгөөд хүн бүр ухамсраараа настайчууд болон улаач нараа хүндлэх хэрэгтэй гэдгийг анхааруулсан юм. 

2012-07-24

Мөнхбат: ‎2012/07/21-ний тэмдэглэл


Энэ удаагийн хээрийн, нийтийн бөөлөөнд 7 хоногийн өмнө явна гэж хүлээж байлаа, учир нь бөөлөөнөөс 7 хоногийн өмнө зүүдэнд минь улаач би Буурлуудаа буулгасан, Эзэн Богдтой уулзаж байна, зүгээр ч нэг уулзалт биш, Хаан миний зүрх рүү үлээгээд, дараа нь баахан уйлалдаж байна гэж өнгөтөөр зүүдлэсэн байв. Өмнө нь би зүүдээ санадаггүй, санасан ч тоодоггүй хамаагүй нөхөр байсан боловч энэ зүүд үнэхээр өнгөтэй, мартагдахгүй байсан тул энэ бөөлөөнд заавал явна гэж шийдсэн байсан юм.

2012-07-23

2012.07.21 Хээрийн бөөлөөний тэмдэглэл


Уята Туяа: 

Зөө хэрийн бөөлөөнөөр үзсэн харсан туулсан бүхнээ та бүхэнд хүргэе аа. Өглөө би 6-д босоод хувцаслаад идэж уух юм майхангаа аваад таксидаад болзсон хүнтэйгээ уулзахаар товлосон газраа очиход уулзах цаг маань 4 минут хэлтийсэнд жаахан сандрав. За арай хаяад явчаагүй байлгүй дээ гээд 20 гаруй минут хүлээлээ. Байдгүй ээ сандраад нөхөртөө өргөө рүү ороод автобус нь хаанаас хөдлөхийг тодруулаад өг, утас олоод өг гээд жаахан бачимдлаа.

2012-07-22

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 2-р хэсэг


14-ний өглөө. Энэ өглөө манай майханыхан ариун цэвэр гээчийг мандуулан бадруулж, үс гэзгээ угааж, өнгө зүсийг олов... хэхэ... Харин биднийг босохоос өмнө Тэнгэр удган болон Тэнгэрийн дуучийн майханыхан боссон байв. Ер нь энэ шөнө удган маань амарч чадсан эсэхийг бүү мэд. Учир нь Тэнгэрийн дуучийн төрсөн дүү босоод 2 жил орчим болж буй удган Хан Хөгшин хайрханаас эхлэн бидэнтэй нийлсэн юм. Тэрээр хуяг, хэцээ буруу хийсэнээс (өөр шалтгаан байсан эсэхийг би мэдэхгүй) болон дээд буурлууд нь нилээд догширсон байсан ажээ. Энэ гол дээр ирж буудалсанаас эхлэн Хааны зөвшөөрлөөр буусан Дээд буурлууд нь ихэд хилэгнэн хэд хэдэн удаа татаж унаган тэр тоолонд нь удган минь засаж янзалсаар биднийг сэрэхэд ч мөн л тэр удган унасан байдалтай Тэнгэр удган засаж байв.

Болор бон: Өвөрхангай явсан тэмдэглэл 1-р хэсэг


2012 оны 7 сарын 11-ний өдрийн морин цаг шувтрах үеэр нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй, Тэнгэр удган тэргүүтэй аялалын баг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын зүг хүлгийн жолоо залав аа хэхэ. Аялалын зорилго нь Өвөрхангай аймаг дахь түүхт газар нутгийн амь болон эздийг сэрээх зорилготойг замд гарсан хойно асууж мэдэв. Угаас “Юм бүхэн учиртай” гэдэг. Энэ аялалд хэн явах нь бас л дээрээсээ учиртай байсан гэж ойлгов. Учир нь миний мэдэхийн аавын талын буурлууд минь энэ хээр, тал, хангай, говь хосолсон Өвөрийн цэнхэр хангай нутгийн буурлууд юм.

2012-06-20

Нарны бөөлөө


Амар амгалан байцгаана уу? Гэрэлийн өргөөнийхөн минь ээ.БЗД-ИЙН 5-р хорооны тэнгэрийн үйлийг дэмжин бадраагч, аз нь гийсэн 76 иргэн бид их эзэн богдынхоо тааллаар анх удаа нар амьтай гэдгийг нүдээрээ харж биесээрээ мэдрэн хөх монголчууд хэрхэн тэнгэртэй холбогдож чаддагийг харж биширсэн үйл явдалд оролцлоо. 

Ургах наран хороолол руу Их удгантай болзсоныхоо дагуу Гаамаа эгч ,болон бас 2 хүний хамт бид хөдөллөө. Удгантай утсаар холбогдон товлосон газраа бяцхан саадыг гэтлэн хүрч очив. Бид газраа сонгон удган маань ч хуяг дуулгаа өмсөн идээ будаагаа засан бэлэн боллоо.Өглөө босоход үүлэрхэг байсан тнгр удганыг хуягласны дараа цэлмээд, хурц нар гарч эхлэв....... Хуягаа өмссөн байхдаа үнэхээр сүрдмээр юм билээ. ... Нэг харсан чинь хөдөлгөөн энэ тэр нь нэг л бишээ...

Ганбат: Миний амьдралд тохиосон гайхамшигт өдрүүд

Миний амьдралын гайхалтай 2 өдөр.

1.Амьдралын минь хамгийн гайхалтай өдрийн эхлэл...

Амар амгалан байна уу гэрлийн өргөөнийхөн минь. Би гэрлийн өргөөнд зочлоод 9сар болж байна. Анх Гэрлийн өргөө, Чингисийн Монгол нэртэй хэдхэн хүнээс бүрдсэн групп байлаа. Анх намайг гишүүнээр орход 38 хүн байсан байна. Хээххэ

Чингисийн монгол групп надад их сонирхолтой санагдаж би өөрийн эрхгүй энэ группд татагдаж орсон бөлгөө. Анхны Чингисийн моногл группын үйл ажиллагаа нь зөвхөн эхэлж байсан. Францед байгаа манай бүлгийн гишүүд 5 л байсан. Бид хэд оройдоо нийлж байгаад аянга цдганы өдрийн тэмдэглэлийг бүгд ярилцдаг юу болсон тухайгаа сонирхолтой ярилцдаг, группын гишүүдтэйгээ танилцсан тухай их л зүйлийг ярилцдаг бас маргалддаг байсан.

2012-05-20

Тэнгэр Удгантайгаа уулзсан минь

Ундрах: Тэнгэр Удгантайгаа уулзсан минь

Гэрлийн Өргөөний эрхэм АНД-уудын энэ өдрийн амгаланг эрье.

Герман улсын нийслэл Берлин хотноо Их удгантайгаа золгон уулзаад 4 хоногийг мартагдашгүйгээр өнгөрөөлөө. Гайхамшигуудыг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэв. Удганыгаа ирэх үед сэтгэл догдолсондоо шууд л тэврээд авсан даа. Хэзээ ч мартагдахгүй сайхан мөчийг хамтдаа өнгөрүүллээ.

Ингээд 4 өдрийн үлгэрээ та нартаа товчхон хүргэе, явсан уулзсан болгон намайг ангайлгаж алмайруулж байсан юм шүү.

Аянга Удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 3.....

Дашдорж: 2012.05.07-ны өдрийн засал

Өнөөлөр 2012,05,07-ний өдөр энэ өдөр би түүхийн эзэн, агуу хаад, дээдсийн улаач Эрхт Их Аянга удгантай уулзлаа. Миний амьдрал, бидний үе бол агуу хувь хишигэй, мөн маш их аз тохиолтой хүмүүс юм. Түүх үлгэр домогт мөнхөрсөн тэр агуу хүмүүстэй мөхөс би энэ амьд яваа насандаа өнөө цагт уулзаж ярилцана гэдэг үлгэрт л байж болох үнэн биз. 

Энэ гайхамшигийг бий болгосон эцэг өвгөд, бөө мөргөлд талархъя. Ийм юм байж болно гэж зүүдлээчгүй явлаа. Бага байхдаа түүхийн ном, мөн үлгэрийн ном унших дуртай байлаа. Үлгэрийг уншихдаа эрт дээр үед болсон явдал ам дамжин яригдаж сунжраад үлгэр домог болон ард түмний дунд хэлцэгдсэн гэж боддог байснаас тэнд нууц түлхүүр үг байдаг гэж огт бодсонгүй явлаа. Түүхийн ном уншихдаа тэр үед байсан бол ч тэмцээд баатар болох юмсан гэж мөрөөддөг байснаас энэ цагт номонд, түүхэнд үлдсэн цуутай дээдэсүүдээ эргээд ирнэ гэж төсөөлж ч байсангүй.

2012-05-08

Аянга удганаар засал хийлгэсэн хүмүүсийн сэтгэгдлүүд 2 ....



Эрдэнэбаяр: 2012-05-06 ны засал 

Энэ өдөр Аянгат удганыг анх удаагаа харав. Би ч орж очоод мэнд мэдээд холхон шиг л сууж байв. Засал 11 цагаас эхлэх тул Гэрлийн өргөөнийхөн заслын өмнө бэлтгэл ажил хийж эхэлцгээв. Би ч тэгс гээд сууж байтал энд байгаа улсууд тэр хүнд эхлээд үзүүл би ч босоод очтол намайг шууд л та тийшээ суу л гэлээ. Яагаад намайг харах ч үгүй шууд нөгөө талд суулгасныг засал хийлгэж дууссаны дараа л ойлгосон. 

Бэлтгэл ажил хангагдсаны дараа хүн бүр байр байраа эзлээд Аянгат удган заслаа эхлэхэд би шууд л чичирч эхлэв. Яаж ч хичээсэн чичрээд тайван байж болохгүй байв. Уг нь нийтийн засал эхлэхээс өмнө хоёр жаахан охины засал хийж өгөөд явуулсан юм. Тэр хоёрын заслыг хийж эхлэхэд л чичрээд болохгүй байсан тул би элдэв юм бодоод яахав гээд дуудлага үгээ хэлээд л сууж байв.

2012-01-06

Нарандулам: Чингисийн бүлхэмд нэгдсэн мину

Миний бие 2011 оны 9 сарын 10-наар интернэт ертөнцөөр аялж, бөө мөргөлийн тухай уншиж яваад л нэг мэдэхэд Аянга удганы блог руу яваад орчихсон байв. Эзэн Богд Хаан маань Аянга гэдэг  улаачид буусныг мэдээд ёстой л  мэл гайхаж цэл хөхрөв гээч болов. Гайхаж сандарсандаа   хожим өдөр судраа цаг минутаа ч тэмдэглэсэнгүй яаж орсоноо  ч санахгүйдээ тулчихсан байлаа. Айлдвар зарлигийг нь уншчихаад Монголын нууц товчооныхтой адил дөрвөн мөртүүд байгааг анзаарав. Айлдвар зарлигтаа ирсэн буусан шалтгаанаа зорилго чиглэлээ тодоос тод уран яруу  хэлжээ. Зарлигийн зарим үг нь  ч амьд сэрүүндээ хэлсэн ярьсантайгаа таарч байлаа. Уншсан бүхэнд ойлгомжтой тул үнэмшихгүй байхын  аргагүй байлаа. 

Би  сүнс онгод болж эргээд бууж өвгөд дээдэс сургаалиа айлддагийг  мэдэх тул шууд л итгэв. Ямар ч эргэлзээ төрсөнгүй. Баярлах сэтгэл төрж  хашгирч үсэрч дэвхэцмээр санагдав. 800 жилийн дараа Их Богд Эзэн Хаан маань сүнсэн биеээрээ бидэндээ заларч айлдвар зарлигаа түгээж байгаа нь яасан сайхан хэрэг вэ гэж бодов. Эзэн Богд хаан маань жирийн хүн биш 99 тэнгэр буулгадаг онгодтой бөө байсныг сонсож явсан  тул ийм хүн махан биеээрээ бууж ирэхгүйг мэдэж байлаа. Би ч түүхийн ийм сонин  эрин цаг мөчид төрж энэ бүхнийг нүдээрээ харах их хувь заяандаа талархав. Ёстой л амьд явсан  хүн алтан аяганаас ус ууна гэж энийг хэлдгийн болов уу ч  гэж бодов.

Тайван: Их Эзэн Чингис Хаантай уулзсан азтай өдөр

2011.10.06 Аянга удган, Эзэн Чингис Хаантай уулзсан гайхамшигтай өдөр. Анх 6 сард бөө гэгч ямар хүнийг хэлдэг ямар учиртайг нь ч мэдэхгүй байхдаа ах эгч нартайгаа хамт бөө дээр очиж, бөө хүний биед бууж ирсэн буурлын тохой түшсэн юм. Тэр өдөр манай хамаатнууд тусгай үйл хийлгэсэн учраас өдрийн турш бөөтэй хамт хээр хөдөө байж их зүйлийг харж биширсэн. Тэр өдрөөс хойш би дахин хэд хэд очсон. Мөн бөөгийн талаар илүү их зүйл мэдэхийн сонирхолдоо хөтлөгдөн интернетээс бөөгийн талаар хайлт хийж Аянга удганы блогийг олж, Тэнгэрийн Гэрэл, Эзэн би эргэн ирлээ нийтлэлүүдийг их урт байсан ч тэвчээртэйгээр уншиж дуусгасан нь цаашдын идэвхтэн уншигч болох эхлэл болсон.

10.06 өдөр: Энэ өдөр гэртээ Файсбүүкээр эргэлдэж өнжиж байлаа. Удганаар засал хийлгэх өрөө бэлэн нааш цааш эмхлэх жаахан ажил байна гэхийг уншаад ажилд нь туслахаар эртлэн очиж Баяржаргал ахтай хамт ширээ сандлыг нь үүдэнд нь гаргаж өрөөг зайчлан байтал дараа дараагийн хүмүүс ирцгээв. Бусдыгаа иртэл эхнээсээ заслаа эхлэж байхаар болж эхний 4 хүн орсны 1 нь би болж таарав. Удган онгодуудаа илгээж, биднийг камераар харж, биеийг мэдэрч заслаа хийж эхлэв толгой нь бага зэрэг өвдөж байгаа хүн байна уу гэж биднээс асууж заслуудаа хийж байсан. Бид дөрвийн засал дуусаад өрөөнөөс гарахад дараагийн хүмүүс засалдаа орцгоож энэ мэт бүх хүн орж заслаа хийлгэж, засал ч амжилттай болж та бүхэн Тэнгэр Монгол Газар үгийн ид шидээр өөрөө өөрсдийгөө зассан байгаа нь надад хүндрэл бага байлаа гэж Удган хэлэв.

2012-01-05

М.Мөнхбаяр: ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР

М.Мөнхбаяр миний бие 2011.06 сарын дундуур нэгэн өдөр ажил дээрээ оройхон захиралтайгаа 2лахнаа сууж байтал захирал маань энэ фэйсбүүк дээрээ ойрад Монголчуудын хуралдай хэмээх бидний хэлж сурснаар тийм групын гишүүн байлаа. Тэндээс Чингис  удган хэмээх блогийг мэдэж тэр мөчөөс орчин цагийн шинэ сонирхолтой үлгэр мэт энэ бүгдийг уншиж эхэлсэн дээ. тэр өдрөөс эхлэн өдөр бүр уншиж байлаа.

Би ч гэсэн өөрийгөө хүртэл гайхаж байлаа зав зай гарах болгонд уншиж байсан юм. Би гэдэг хүн хүүхэд байхын хүнээр үлгэр уншуулж уншсан үлгэр болгон итгэн заримдаа зүүдэлж хонодог байлаа. Миний хүүхэд насны тодхон үлдсэн үлгэрийн номнууд дандаа харин үлгэр байж миний сонсож байсан үлгэрийн номнууд үүлэн бор, мянга нэгэн шөний үлгэр гээл финланд байдаг үлгэрийг хүртэл өдөр болгон сонсож өссөн өдий хүртэл ном унших болгон бараг нойр хүрдэг байсан бол Аянга удганы орчин цагийн үлгэрийг унших тусам амттай болж байлаа. Энэ бүгдийг уншиж тодорхой хэмжээгээр их зүйл мэдэж байлаа.

Энэ орчин цагийн үлгэрт ороод нэг мэдэхнээ 2 сар гаран болсон байлаа. Удганд бас энэ бүгдийг түгээн дэлгэрүүлэхэд бас саад тотгор гарч байжээ. Тэгээд миний чадах видео талаар туслах хүсэл байсан ч коммент буюу сэтгэгдэл бичиж болохгүй байлаа. Дээр Youtube Дээр тавигдсан ярилцлага доор нэг өдөр коммент бичигдэж анх Мөнхгэрэлтэй холбогдож билээ. Тэгж анх Чингисийн Монгол Групын гишүүн болж билээ. Анх Тэнгэрийн гэрлийг дүрсжүүлэх талаар ярилцаж Мөнхгэрэл бас зөвшөөрч ёстой зөв санаа би бас дэмжиж байна гэж байлаа.

Мөнгөнсар: Гэрлийн Өргөөнийхэнд мэндчилж байна

Амгалан байцгаана уу ГЭРЭЛТ ГЭРЛИЙН ӨРГӨӨНИЙXЭН минь 

Аянгат удганы xүчээр энэxүү гайxамшигт өргөөнд морилон орсондоо иx баxарxалтай байгаа... буруу зөрүү юм бичиж будилаx бий дээ гэxээс эмээн xундэтгэж байгаа шүү. Өөрийн бодлоо бичиx гэсэн юмаа xүнсний xудалдаа xийгээд олон жил болсон болоxоор чипс коко кола зайдас набор гээд xаанаxаа ч мэдэxгүй xэдxэн үгтэй ярьж чадаxгүй шаxам болсон байлаа ЦОГЛОГ МОНГОЛЧУУД маань гайxалтай гайxамшигтай БОСОО цацрагтай НАРАН ЭЭЖийн зураг аваад байxаар нь ЗАЛУУ ЖАВXААТАЙ насныxаа зурвасxан үеийн дурсамжийг бичиx гэсэн юмаа 

АЯНГА удганы ЭНГИЙН мөртөө ЭГЭЛГҮЙ энгийнээр бичсэн баxарxалуудыг уншаад xэдэн өдөр салж чадаxгүй онигор бүлцэн нүдээ онийж бөлцийтэл нь уяраад л уйлаад л ДЭЭДЭС МИНЬ ээ гээд бодонгуут л xайлаад л ЗҮРX СЭТГЭЛ ээ xөвсөлзтөл хөөрөөд амаараа гартал xайлан суулаа /энд анx орсон xүмүүст уйлаагүй өнгөрсөн xүн байxгүй шинжтэй дэг ээ// XҮҮXДҮҮД маань ээжээ бид өлсөөд байна гэж билээ. 

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР