Showing posts with label Билиг сургаал. Show all posts
Showing posts with label Билиг сургаал. Show all posts

2014-11-10

УЛС БАЙХЫН ҮНДЭС



"УЛС БАЙХЫН ҮНДЭС" хэмээх өгүүлэмжийг яаралтай тавихыг эцэг тань хүслээ. Гэвч олон хуудас тул таслан тавив. Ёсоор болгосон Аянгат.


УЛС БАЙХЫН ҮНДЭС

Улс байна хэмээх нь таван нөхцөл бүрдсэний тэмдэг юм. 

§ Эхнийх нь УЛ ЭС хэмээх хөвүүн бөгөөд үүнийг бид ЦУСАН ТУСГААР ТОГТНОЛ гэж нэрийддэг.
§ Удаах нь УЛ СУУРЬ хэмээх нутаг бөгөөд үүнийг ХИЛ ХЯЗГААРЫН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Гутгаарт УЛ СОЁЛ. Энэ нь орон зай цаг хугацаанаас болж буй зонхилгоо үйлдэл юм. Үүнийг АХУЙН ТУСГААР ТОГТНОЛ гэнэ.
§ Дөрөвдүгээрт энэ зонхилгоо үйлдэлээс хөгжсөн ТАРХИНЫ СЭХЭЭРЭЛ. Энэ бол ТАРХИН ТУСГААР ТОГТНОЛ болно.
§ Тавдах нь бие биедээ сөргөлдөөнгүй амьдрахыг нөхцөлдүүлэгч ЖАЯГ, ЗАСАГ, ГЭРЭЭ гурав юм. Үүнийг ИХ ЗАСАГИЙН ТУСГААР ТОГТНОЛ хэмээнэ. 

Энэ таван тусгаар тогтнол нь УЛС буюу УЛ ЭСийг бүтээнэ. Тэгвэл Монгол улс нь бусад улсаас ялгарах Монгол гэж өмөөрөх зүрх юу болохыг өгүүлюү.

2011-12-29

Жанжин Д.Сүхбаатарын захиас


Д. Сүхбаатарын хойчийн эрхэмүүдэд захисан захиас
Хойч ирээдүйн эрхэм дүү нарын гэгээн лагшин тунгалаг, эрхэлсэн ажлыг зохицолдуулан гүйцэлдүүлэх нь алдаагүй нягт сайныг асуух юун билээ. Молхи миний бие өдгөө харийн түрэмгийнүүдийг үлдэн хөөхөд нэгэн чиг санаагаар зүтгэж өөрийн өчүүхэн хүчийг ардын дунд нэмэрлэсэнээр эл үйлс маань нэгэнт тусыг олж тусгаар Монгол улсаа байгуулан гэрэлт Богд багш хутагтаа ширээнээ залсаар төдий л их удаагүй байна. Та бүхэндээ сургамжлан захихын тулд, өргөн гол гатлуулж өндөр уулсыг давуулан халагдан улирах он цагийг дамнуулан энэхүү захидал мэтсийг хичээнгүйлэн сонсгож гарт тань бариулж байна. Гэгээн богдын айлдсанаар нэгэнт захидал мэтс нь үеэ гээж (цахим) шуудан бий болсон байх ба, хэрэв ийм бөгөөс утасны үзүүр (дэлгэцийн араас) мэндийг тань мэдэж амрыг эрье.

2011-11-08

Чингис хааны алтан сургаалаас


Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн. Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.

Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж
Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмүүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР