2015-09-01

“ХИЙ ЕРТӨНЦ” сэдэвт "гар зураг" болон "гэрэл зургийн" уралдааны удирдамж


“ХИЙ ЕРТӨНЦ” сэдэвт "гар зураг" болон "гэрэл зургийн" уралдааны удирдамж

Зорилго: Эх Дэлхийд тулгамдан буй асуудлуудын учиг шалтгаан, түүнээс гарах арга зам, уг бүтээлүүдээс жамд нийцтэй амьдрах ухаарлыг түмэн олонд түгээх.
Хамрагдах хүрээ: Хүссэн хүн бүхэн оролцох нээлттэй.
Хугацаа: 2015.08.16-2015.09.15


Бүтээлд тавигдах шаардлага:
1. Бүтээлүүд нь хий ертөнц хүн болоод дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлж болох тухай ерөнхий утга агуулгатай байна.
2. Уралдаанд оролцогчид өөрийн хэдэн ч бүтээлээр оролцсон болно.
3. Гар зургийн бүтээлийг A3-н хэмжээтэй ватум цаасан дээр зурсан байх.
4. Гар зураг төрөлдөө Digital art бүтээл явуулах боломжтой.
5. Мэйлээр явуулах бүтээл нь JPEG өргөтгөлтэй 1366x768 pixel-ээс дээш нягтралтай байх ба дээд хэмжээ нь 9MB хүртэлх байна.
6. Бусдыг бүтээлийг хуулбарлан тавих, ном бүтээлээс хуулбарлан зурахыг хориглоно.

Бүтээлийг хүлээн авах:
Гэрэл зургийг tengermongolgazar@yahoo.com цахим хаягаар, гар зургийг Улаанбаатар хотод Гранд Плаза-н 808 тоот болон Эрдэнэт хотод Төв шуудангийн 101 тоот байранд 7035-4090 утсаар хүлээж авна. Бүтээлээ цахим хаягаар илгээхдээ дараах мэдээллийг бичнэ үү.
• Оролцогчийн овог нэр, Facebook-д бүртгэлтэй нэр
• Оролцогчийн цахим хаяг
• Оролцогчийн утасны дугаар
• Оролцогч “Монгол Тэнгэр Үнэн” ТББ, Хаан банк 5021411987 дансруу 10,000 төгрөгийн хураамж төлнө. /Хураамж төлсөн баримтаа хавсарган мэйлээр явуулна./

Шалгаруулалт:
Оролцогчдын бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн санал 50 хувь, шүүгчдийн үнэлэмж 50 хувиар тодруулан гэрэл зураг төрөлд болон гар зургийн төрөлд эхний 3 байрыг шалгаруулна.

Шагналын сан:
Гэрэл зургийн төрөл
• 1-р байр Монгол Товчион Түүхийн Тайлал судар, 300,000 төгрөгийн мөнгөн шагнал
• 2-р байр Бөөгийн товчио судар, 100,000 төгрөгийн мөнгөн шагнал
• 3-р байр Эх үрийн судар, 100,000 төгрөгийн мөнгөн шагнал

Гар зургийн төрөл:
• 1-р байр Монгол Товчион Түүхийн Тайлал судар, 300,000 төгрөгийн мөнгөн шагнал
• 2-р байр Бөөгийн товчио судар, 100,000 төгрөгийн мөнгөн шагнал
• 3-р байр Эх үрийн судар, 100,000 төгрөгийн мөнгөн шагнал

Зохион байгуулагч: Монгол Тэнгэр Үнэн ТББ,
Холбоо барих утас: 8807-7002


Нийт оролцогчдын бүтээлийг Чингисийн Монгол хуудсанд нийтлэх бөгөөд 2015 оны 9 сарын 21-23-ний өдрүүдэд зохиогдох Эх Дэлхий Мину олон улсын эрдэм шинжилгээний хурал, Бөөгийн чуулганы үеэр үзэсгэлэн болгон нийтлэнэ. Гэрэл зураг сонирхогч залуус болоод өөрсдийн ур чадвараа харуулахыг хүссэн бүх зураачиддаа “ХИЙ ЕРТӨНЦ” уралдаанд оролцохыг уриалж байна.


Удирдамж татах JPEG
https://goo.gl/DsDK00
Удирдамж PDF
https://goo.gl/wflsmQ

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР