2015-09-01

“Эх Дэлхий мину” Олон Улсын Бөөгийн Чуулганы Удирдамж, Хөтөлбөр


Зорилго:

“Эх Дэлхий Мину” Олон улсын Эрдэм шинжилгээний хурал болон Бөөгийн Чуулган нь: Эх Дэлхийдээ ээлтэй, жамд нийцтэй амьдрах арга ухаан, үзэл санааг хүн төрөлхтөнд ухуулан таниулж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой.


Үйлийн товч агуулга:

  • 2015.09.21-нд: Эх Дэлхий Мину Эрдэм Шинжилгээний хурал.
Олон орны бөө, бөө судлаачид, эрдэмтэд Хий, Чийг, Тоос (АГААР, УС, ХӨРС ШОРОО) гэсэн 3 үндсэн агуулгын хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.  Хий, Чий, Тоос буюу Агаар, Ус, Хөрс шороо нь амь амьдралын эхлэл тул жамын дагуу ямар байх ёстой хийгээд одоо ямар байгааг харьцуулан илтгэлээр хэлэлцүүлэх юм. Үүнд: Агаарын бохирдол, Байгал цаг уурын өөрчлөлт, Уул уурхай,газрын баялаг олборлолт.  
  • 2015.09.22-нд: Эх Дэлхий Мину Бөөгийн Зан үйл, ёслол.
Эх дэлхийгээ аргадах, хайрлан хамгаалах орон бүрийн бөө нарын зан үйл Морь цагаас эхлэн (11:40) Нохой цаг (21:40) дуустал бүтэн өдөр, оройн турш үргэлжлэнэ. Монгол бөөгийн ёсонд байх 5 тив, 99 тэнгэрийн ойлголтыг тайлж, тайлбарлан өргөл өргөх ёс хийгээд Лус, Савдаг, Хурмаст, Эрлэг, Там гэж юу болох тэдэнтэй хэрхэн харилцах, байгал дэлхийтэйгээ хэрхэн харилцах уламжлалт ёс, зан үйлийн талаар Онгод Дээдсүүдийн айлтгал сургаалийг танилцуулна. Франц, Швед, Швейцар, Мексик, Канад, Казахстан, Орос, ӨвөрМонгол, Япон, Солонгос, Монгол орны бөө нар нэгдэн зан үйл үйлдэнэ.
  • 2015.09.23-нд: Бэсрэг Наадам.
Эх дэлхийгээ аргадах зан үйл, ёслолын дараагаар бэсрэг Эрийн 3 наадам зохиогдоно. Үйлээ дүүргэсний дараах найр наадам хийнэ.


Хаана:
-          Эрдэм шинжилгээний хурал: УБ хот, 
-          Бөөгийн зан үйл: Сэлэнгэ аймаг, Мандал сумын нутаг дэвсгэрт
Хэзээ: 2015 оны 9 сарын 21-23-нд
Бүртгэл: 88077002 утсаар холбогдон бүртгүүлж Мандат авна уу.

Ерөнхий зохион байгуулагч:
Монгол Тэнгэр Үнэн ТББ,
Гэрлийн Өргөө Бүлхэм

Хамтран зохион байгуулагч:
Дэлхийн Бөөгийн Холбоо

Дэмжигч байгууллагууд:
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ
Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл

Холбоо барих

Вэб: www.tengermongolgazar.mn,  Мэйл: tengermongolgazar@yahoo.com,  Утас:  8807-7002

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР