2013-07-31

Бид яагаад Оюутолгойн орд газрыг ашиглаж болохгүй вэ? /2/



Эх сурвалж: ГЭРЛИЙН ӨРГӨӨ.
Нийтлэгч: Луу Мичид

Дэлхий маань 24 цагт нэг удаа тэнхлэгээ тойрон цагийн зүүний эсрэг эргэдэг. Ингэж эргэснээр дэлхийд өдөр шөнө ээлжилнэ.

2013-07-18

Бид яагаад Оюутолгойн ордыг ашиглаж болохгүй вэ?

Бид яагаад Оюутолгойн ордыг ашиглаж болохгүй вэ?

 “Монгол Тэнгэр Үнэн” төрийн бус байгууллагын гишүүд бид энэ ордыг хаах ёстой ноцтой шалтгаан болоод бодит үндэслэлийг нь тайлбарлан ухааруулахаар дараахь мэдээллийг та бүхэнд толилуулж байна.

2013-05-21

Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов



Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга ХарХорин хотноо болов

Гэрлийн Өргөөнөөс 2013 оны 5 сарын 18-ны өдөр Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин хотноо /Өвөрхангай Хархорин-д/ “Хатан Ноён Үрийн заяаг тэгшлэх Хас Их Тахилга”-ыг үйлдлээ. Тахилгын зорилго, үр дүнгийн талаар Хар Соно зайрангийн буурлын айлдсан айлтгалыг та заавал уншина уу. Энэ айлтгалыг уншиж байж Тахилгын утга учир мөн чанарыг бүрэн ойлгох юм.

2013-05-20

Хархорины тахилгын талаар Хар Соно зайрангийн буурлын айлдсан айлтгал



4 сарын 13ны хээрийн бѳѳлөѳн дээр Хар Cоно зайрангийн буурлын Хар Хорины тахилгын талаар хэлсэн айлтгалыг Тэнгэр Монгол Газар блогийн уншигчдадаа хүргэж байна.

Айлтгалыг сийрүүлсэн: Гэгээрэл Монгол

Урдаар та нар хийх үйлээ тунгаан бод
Толидон мэлмийдэн харах учиртай
Тэгэмгүйгээр ѳвгѳд бидний айлдсан хэдэн тоонд баригдаад
Болж л ѳгвѳл ѳѳрсдийгѳѳ дотор нь оруулчих гээд
Тэгэж мунхаглахын оронд
Үйл хэргийн үнэн мѳнийг ухаажин явбал дээрсэн дээ

2013-04-24

Тэнгэрийн Заадас улаачийн "Гэрлийн Өргөөний Улаачдын булан" дахь бичвэрээс...


Өнөөдөр ажил дээрээ мануухай хийх янзтай сууж байтал зүгээр суухаар гээд блогтоо жаахан юм бичихээр шийдэв. Гэтэл намайг юм бичүүлсэнгүй Дээдэс дайраад л ороод юм. Өргөөний улаач нарт л хандаад хэлээд байхаар нь энд орууллаа.... 

Өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн бүхэн маань Дээдсийн сургаал байлаа 

Чуулганаас хойш 4 сар өнгөрчээ. Энэ хугацаанд бүх улаач нар сорилд орж өөр өөрийн Дээдсүүдийн сургах үйлээр замнаж яваа билээ. Энэ хугацаа 5 сарын сүүлээр дуусах бөгөөд яг л тэр мөчөөс улаач нар маань өөрсдийгөө өөрчлөгдсөнийг , өмнөх чи биш болсныг олж харж чадна. Бас өөр олон зүйл өөрчлөгдөх ч хүн бүр адилгүй шидэнд суралцсан байх болно. Энэ нь тухайн улаачийн энэ замбад махан биеийг олж төрөөд хийх гэж зорьсон үйлтэй нь холбоотой бөгөөд зарим зүйлийг чадахгүй байгаадаа гутарч бусдад атаа тээлгүй өөрийн эрдэмд шамдвал энэ замбад хүн болж төрөн хийх үйлээ дүүргэхэд дэмтэй. Махан биений хөрстөд өнхрөх нь хугацаатай тул юун түрүүнд улаач бүр өөрийн хийх ёстой үйл үүргийг олж танин мэдэж түүндээ илүү шамдаж орохыг хүсч байна. Бүгдээр хамтдаа хүчтэй ч бүгдээр хамтдаа үргэлж нэг үйлэнд зүтгээд байвал бусад зүйлсийн тэнцвэр алдагдах, бусдад хялбар дийлдэх аюул байдаг. Тиймээс улаач бүр 5 сарын дунд үе хүрэхэд өөрийн шидийн онцлогийг олж мэдэж түүнийгээ барин хөгжүүлэхийг хүсэж байна. 

2013-04-23

МЯНГАН ЖИЛД НЭГ УДАА ТОХИОХ ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦСОН ТЭМДЭГЛЭЛ


Блог уншигчдын энэ өдрийн амар амгаланг айлтгая. Дуулин блогтоо юм бичилгүй нэлээд хугацааг өнгөрөөчихжээ. Цагийн сайханд завтай чөлөөтэй үедээ дуртай зүйлээ бичдэг байсан би Гэрлийн Өргөөтэй холбогдсоноос хойш л зав чөлөөгүй болr сүүлдээ блогоо ч бичиж амжихаа байж.

Гэхдээ блог бичээгүй хугацаандаа олон хүмүүстэй нэгдэн нийлж олон чухал ажил хийж өдөр хоногийг завгүй өнгөрүүлсэн. Түүний нэг нь болох Түмэн Онгодын Чуулганы талаарх сэтгэгдлээ та бүхэндээ хуваалцах гэж буйг болгооно уу.

2013-01-15

Сувдан Сондор: Тэнгэрийн Лүндэн


Тэнгэр Монгол Газар блог уншигчдын амар амгаланг айлтгая. Гэрлийн Өргөөний Улаач Сувдан Сондорын Гэрлийн Өргөө фэйсбүүк групт бичсэн цуврал нийтлэлийг нэгтгэн та бүхэндээ толилуулж байна. Та бүхэн доорх нийтлэлээс нэгийг ухаарч хоёрыг тунгаан оюун бодолдоо ухаарлыг шингээнэ буй за. /Жич: гарчигийг өгөөгүй байсан тул блогийн админаас гарчиг өгөв/

Сувдан Сондор: Тэнгэрийн лүндэн
/
Амар байна уу Гэрлийн Өргөөнийхэн минь. 

Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлэхийн сацуу өөрт тохиолдсон нэгэн сонин түүхийг сөхөн Тэнгэрийн лүндэн бууж, Тэнгэрийн сорилд орсноо та бүгдтэйгээ хуваалцахаар шийдлээ. Түүх гэж дээ ердөө л саяын долоо хоногт болж өнгөрөн өчигдөр л гэхэд Эрлэгийн шулмас болон зовлон шаналалд автсан нэгэн охины хар муу болгоныг нь хуу татан хамж Эрлэгийн тамын тогоо руу илгээн, хоригдсон онгоуудыг нь чөлөөлөх сонин үйл хийснээ та бүхэндээ илүү үгээр нуршилгүй, элдэв санааг нь алдагдуулалгүй түүх яаж эхэлснээс нь үйл яаж дууссан хүртэл хүүрнэн өчье.

2013-01-04

Болор бон: Түмэн Онгодын Чуулган



ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАН

эх сурвалж: http://erhshar.blogspot.com/

2012 оны 12 сарын 21-ний морин цагаас 22-ны өдрийн луу цаг хүртэл үргэлжилсэн Түмэн онгодын чуулганд оролцож ирээд юу болсон тухай бичихсэн гэж бодсоор өдий олон хоног өнгөрүүлчихэв. Амралт, ар гэр, баяр, ажил төрөл гэсээр бараг л хоёр долоо хоногийн хугацаа өнгөрчихсөн байна шүү. Цаг хугацаа гэдэг улам л хурдлаад байх шиг санагдах юм...

2013-01-02

Түмэн Онгодын Чуулган /видео/



Түмэн Онгодын Их Чуулган 2012 оны 12 сарын 21-22-нд Төв аймгийн Эрдэнэ сум, 13р зуун Бааз дээр болсон. Дэлгэрэнгүйг: www.tengermongolgazar.blogspot.com

Түмэн Онгодын Чуулган /зураг/


Түмэн Онгодын Чуулганы үеэр авсан зурагнуудыг ТМГ блогийн уншигчиддаа толилуулж байна.  Түмэн Онгодын Их Чуулган 2012 оны 12 сарын 21-22-ний өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сум, 13р зуун Бааз дээр болсон. Дэлгэрэнгүйг: www.tengermongolgazar.blogspot.com

Зурагчид: Эрдэнэбаяр, Мөнхбаяр

Зургуудын тайлбар болон бусад дэлгэрэнгүй зургуудыг Гэрлийн Өргөө груп, Чингисийн Монгол Хуудас, дараах линкээр орж үзнэ үү.

http://www.facebook.com/groups/Chingis/

/ЗУРГАН ДЭЭР ДАРЖ ТОМООР ХАРНА УУ/

Түмэн Онгодын Чуулганы тухай сэтгэгдэл





Amar baitsgaana uu? Gerliin ergeeniihen mini. Gegeerliin shine myanganii gal haluun mendiig hurgeye. Tumen Ongodiin Chuulgand bid 1000 galaa ogt taslasangui, hengeregiin duugaa ogt taslasangui gaihamshigtai tevcheertei, setgeltei baij diillee. Setgel zurh, itgeleeree oroltsson niit ulaach tushee nar, gal manasan tumen olondoo chin setgeleesee talarhlaa. Tend ulden hog tseverleh, yumaa tsegtselj bui Hamgiin suuliin hed maani margaashdaa ireed chuulganii uil ajillagaa alban jurmaar duusna. Tend tsuram hiilgui gal manasan gaihamshigt humuustei taniltsaj uulzmaar bna. Uneheer gaihaltai baij uilee hiin zavgui baih bidend ih Dem bolloo. Suuld ch humuus nemegden irj tuslaj baisan. Men shene eeriin husleer porter mod avaachij egsen hun holboo barina uu. Iim gaihamshigtai olon hun bailaa. Yalanguya goliin tuudeg bolon gurvaljingiin tuudguudiig mash sain demjij egsen humuus tuun dotor neg emegtei baisan ter hund ontsgoilon talarhlaa. Ter uyed uil hiij bsan uchraas yarij ch amjsanguid ersheegeerei. Bilet maani hoishilson uchir edgeer humuustei uulzah huseltei baigaag bolgoono uu. Naran shingehdee yamar tom bolov, shene Saran gal ulaan bolov, egleen narnii tungalag tsev tsever terh, Tenger etseg bolon 99 Tengeriin terhiig harj chadsan mash olon hun baisand uneheer ih gaihlaa. Uneheer Mongolchuud bilgiin melmiitei ni gartsaagui unen baisand ih setgel dogdolloo. Huitnees halshralgui, noirgui shenejin ajillasan ta buhnee hundetgen mehiiye. Ulaach nar maani ch tesver tevcheeriin gaihamshgiig haruulj chadan evteigeer zorilgoo biyeluulsend ihed talarhlaa. Bugd l chadlaaraa oriltsloo. Tsaashid hiih ajil ih uchir ulaach nar hicheen zutgen Ongoduudtaigaa saitar ajillah heregtei. Eersdiigee erdmeer tseneglen tsagaan setgel, tevcheer, busdiig hundleh uhaand suraltsan hicheetsgeegeerei. Shine myangan dengej ehlej bna. Demchid bolon gegeerliig tugeeh mash ih uil baigaag martaj bolohgui. Heh Mongol mini mandan badrag shine myangandaa. Tenger Mongol Gazar

Unlike ·  ·  · December 24, 2012 at 9:02pm via mobile

Түмэн Онгодын Чуулганы үр дүнгийн тухай Эзэн Хааны айлтгал



ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫ ҮР ДҮНГИЙН ТАЛААР

Түмэн онгод нь чуулгаа чуулж
Төгөлдөр энэ дэлхийгээ
Гэрэл гэгээгээр түгээж
Бяцхан Гэрлийн Өргөө нь
Дэлхийн дайтай өсөж
Гэрийн онолт харилцаа
Түмэн ардыг жаяглаж
Түүхт Их У лсаа дахин мандааж
Эл чуулганд орсон
Эрдэнийн балчир үрсүүд  нь
Сэтгэл зүрхээрээ
Эх Дэлхийгээ аварлаа

Төгс бадрах: БОЛЗООТ ӨДРИЙН ТОВТ ГАЗАРТ өнгөрүүлсэн өдрүүд минь


БОЛЗООТ ӨДРИЙН ТОВТ ГАЗАРТ 

өнгөрүүлсэн өдрүүд минь

Түмэн онгодын чуулган болох өлзийт газар байрлаж бэлтгэл ажлыг хангахад болон тэнд баригдсан АРАВТ-уудын гэрийн харуулдах улмаар шинэхэн боссон миний мэтийн улаачид дээдэс буурлуудаа хүчийг авахуулж эрчимжүүлэн улмаар ИХ ҮЙЛ оролцоход улаачийн ДЭМ- ээ өндөр буурлуудаа өгөх зэрэг олон олон үйл давхцуулан 2012 оны 11 сарын 24 ны Бямба гарагт Улаанбаатар хотоос зүүн тийш 85 орчим км-ийн зайд 13 зуун жуулчны баазын урд хөндийд болзоот газарт Баттулга, Баянмөнх нарын хамт буурлуудын хуяг хэрэглэл болон хувийн ачаа сэлтийн хамт хүрэлцэн очив. 

2012-12-16

Түмэн Онгодын Чуулганы үеэр Хар, Цагаан сүлдэнд хэрхэн мөргөх тухайд


 Чуулганы үеэр сүлдэнд хэрхэн мөргөх талаар Буурал Дээдсүүдийн айлтгалаас түүвэрлэв.

  1.      ТЭНГЭРИЙН ГЭРЭЛТ ЕСӨН СУМ
Есөн зүгтээ тэнгэрийн сумыг тавьдаг үйл нь болвоос
Есөн өрлөг жанжидууд маань
Хар тийрэнг дарахаар
Хар үйлийг дарахаар
Үйл гүйцэлдүүлэх гэж буйг
Түмэн олонд таниулахаар
Тавьдаг жам байдаг

Тэр үйлийг гүйцээж
Түмэн олонд нь таниул
Түмэн олны итгэл сэтгэлийг
Тэр л зүгт нь хандуул
Хар тийрэнгүүдийг дарахаар
Хүчит их нумаа хөвчлөн байж
Хурд ихт сумаа тавьж буй нь тэр билээ

2012-12-10

Түмэн Онгодын Чуулганы бүртгэл дуусахад 3 өдөр үлдлээ.


Түмэн онгодын Чуулганы тухай энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

2012-12-04

Түмэн Онгодын Чуулгантай холбоотой цогц мэдээллийг хүргэж байна.



Түмэн Онгодын Чуулгантай холбоотой цогц мэдээллийг хүргэж байна. Та дараах линкүүдээс орж хэрэгцээт мэдээллээ авна уу. Тэвчээр гарган уншихыг хүсье. Уншилгүйгээр асуулт асууж цаг үрэхгүй байна уу. Баярлалаа.

"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"



Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОТГИЙН ТАМГА, ШИДИЙН ТУХАЙД"

А: Түмэн онгодын чуулганыг дуусаад өвгөд буурал дээдсүүд минь одох нь ээ, энэ талаар тайлбарлаж хэлнэ үү? Үүнтэй холбоотойгоор улаач нарын сэтгэл зовж байгаа, богинохон хугацаанд хамт байгаад дээшээ дэгдэх учраас шаналж байгаа. Үлдэж буй онгодууд нь ямар онгодууд байх юм? Эсвэл бүүр онгодгүй болох юм уу хэмээн балчир улаачид нь шаналан суунаа, энэ талаар?

Х:

Үүнд шаналаад байх юу байна
Үүний учирыг гаргаж айлдая
Мянган отгийн нэгэн цагтаа
Эв эеийг алдаж
Элдэв үйлээрээ жатгалагдаж
Отог омгоороо сүйрсэн
Гашуун үйл арвинтай буй
Тиймээс тамгалах улаачгүй
Үлдээх мөргүй
Үргэлжлүүлэх үйлгүй
Тийм омгууд бас буй

Тиймээс эвлэлдэн хэлэлцэж
Үрсүүдээ барилцаж
Мянган отгийн сүйрсэн удмын
Улаач болгон барьсан бас буй

"ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫН БАЙРШЛЫН ТУХАЙД"


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 

"ОНГОДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ УЛААЧ НАРЫН БАЙРШИЛ"

А: Түмэн онгодын чуулганы улаач нарын байршлын зураг гарсан байгаа. Байршлыг хэрхэн хийвэл зохилтой вэ? Ирсэн ирснээр нь оруулах уу? Улаач нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Х:

Эл болбоос
Төв хэсэг рүүгээ балчирхан улаач нар
Зүрх сэтгэлээрээ нэгдсэн
Өргөөний улаач нар байвал зохилтой
Өргөөний улаач нар хэдийгээр
Өөрсдийгөө балчир хэмээн үзэж
Өөрсдийгөө чадалгүй хэмээн бодож явдаг ч
Өндөр дээдүүдийнхээ чадлыг
Хараахан ойлгож дийлээгүй байгаа
Төвд нь зүтгэх түмэн нь
Төвд нь зүтгэх улаач үр нь болбоос
Өнөө гаригаа хүртэл
Зовохдоо зовж
Зүдрэхдээ зүдэрч
Их үйлийг эхлүүлж дийлсэн
Тийм л балчир улаач нар байна

"ЭНГИЙН ДЭМЖИГЧ АРДЫН ХИЙХ ҮЙЛ


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ЭНГИЙН ДЭМЖИГЧ АРДЫН ХИЙХ ҮЙЛ

А: Энгийн дэмжигч олон хэрхэх вэ? Очиж үзэх хүмүүс байна.

Олон олон үрсүүд
Тэр л гарагтаа
Үйлэнд шамдахыг хүсвээс
Отог отогийн
Галаас сахилцаж
Отог отогийн галд дэм болж
Ариун галыг
Амин эрчмийг
Амьтан бүгдийн цусаар бус
Амьтны амийг таслахаар бус
Ариун цагаан сүү барьж
Сүүний дээд
Шимт шар тосоороо
Галаа тэтгэхэд
Дэмнэвээс зохилтой

Отог бүл бүр
Ариун цагаан сүүний
Шар тосоор
Галаа тэтгэх нь болбоос
Гэгээрэл хөтлөхийн
Эх үндсийг
Тавьж буй нь
Эл билээ

Архи сархад
Шүүс бүгдийг
Түрдээ тэвчиж
Үйлэндээ шамдан
Галдаа сархад шүүсийг
Хүртээж болохгүй

Хар хүчийг
Гэгээрлээр
Сайхан цагаанаар
Дүүргэх гэж буй тул
Хайрын эрчмийг
Түгээх гэж буй тул
Тасалсан аминий шүүс
Хилэнг бадраах
Сархад хоёроос
Хол байхыг
Амьтай бүхэн нь санатугай

"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ АЧ ХОЛБОГДОЛ


Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас.... 
"ОНГОДЫН ЧУУЛГАНЫ АЧ ХОЛБОГДОЛ

А: Түмэн онгодын чуулганы тухай. Ач холбогдол 

Түмэн онгодын чуулган гээч нь
Эх дэлхийн
Амин эрчмээс хүртсэн
Түмэн отгийн
Толгой дээдсүүд
Өндөр дээд тэнгэрүүд
Эх дэлхийдээ
Эргэн ирж
Үрс хойчоо
Гэгээрэлдээ хөтлөн
Эх дэлхийн амин эрчмийг сэргээж
Хөх толбот үрсийн
Амин эрчмийг тэтгэж
Хар бүхнийг нь дарж
Оюун бодлыг нь цэгцлэхээр
Их үйл нь
Мянган жилдээ
Нэгэн удаа тохиодог билээ

Отог омгийн өндөр дээдүүд
Өнөө цагтаа өндөр тэнгэрүүд
Цаг хугацаа од эрхэсийн тохиолоор
Эх дэлхийдээ
Эргэн ирэх
Бяцхан нэгэн хаалга нээгддэг
Мянган жилдээ нэгэнтээ
Тохиол үйл нь байдаг

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР