
Tuesday, December 04, 2012

Duulin
No comments
Түмэн Онгодын Чуулганы тухай буурлуудын айлтгалаас....
"ОНГОДЫН ЧУУЛГАНААР ХИЙХ ҮЙЛ"
А: Ямар өргөл барьц, идээ будаа, шүүс тавих, торго дурдан байх бэ? Өргөл өргөх үү?
Х:
Өндөр дээдүүд нь
Өргөл барьцанд шүтдэггүй
Идээ будаа зас гэж шахахгүй
Идээ будаа засахаар бол
Улаач үрс өөрсдийн
Сэтгэл зүрхээр засч болно
Нэгэн зүйлийг сануулахад
Галд элдэв зүйлсийг өргөж
Наран ээжийг сэвтүүлж болохгүй
Шүүс барих галын тахилга хийх
Тэр эдийг харуулсугай
А: Галын тахилгаас өөр юу гэж хэлмээр юм бэ? Наран эцгийн тахилга гэх үү, Наран ээжийн тахилга гэх үү? Зүгээр галын тахилга гэх үү? Оновчтой нэршил?
Х:
Гал үйл нь болбоос
Наран ээжийг гал дээр буулгаж
Амийг нь тэтгэх үйлэн билээ
Эх дэлхийг илчээрээ гийгүүлэх
Тэр л амийг таслахгүй гэж
Харийг цайруулж хийж буй үйл билээ
Амь таслаж идээ шүүс хийх нь
Хар үйлтэй хольж буй хэрэг
Галыг харин тэтгэе хэмээвээс
Шар тосоор тэтгэж болно
Шар тосоор тэтгэсэн гал нь
Тортог үгүй утаа үгүй
Илчээр арвин байдгыг санаарай