2011.10.06 Аянга удган, Эзэн Чингис Хаантай уулзсан гайхамшигтай өдөр. Анх 6 сард бөө гэгч ямар хүнийг хэлдэг ямар учиртайг нь ч мэдэхгүй байхдаа ах эгч нартайгаа хамт бөө дээр очиж, бөө хүний биед бууж ирсэн буурлын тохой түшсэн юм. Тэр өдөр манай хамаатнууд тусгай үйл хийлгэсэн учраас өдрийн турш бөөтэй хамт хээр хөдөө байж их зүйлийг харж биширсэн. Тэр өдрөөс хойш би дахин хэд хэд очсон. Мөн бөөгийн талаар илүү их зүйл мэдэхийн сонирхолдоо хөтлөгдөн интернетээс бөөгийн талаар хайлт хийж Аянга удганы блогийг олж, Тэнгэрийн Гэрэл, Эзэн би эргэн ирлээ нийтлэлүүдийг их урт байсан ч тэвчээртэйгээр уншиж дуусгасан нь цаашдын идэвхтэн уншигч болох эхлэл болсон.
10.06 өдөр: Энэ өдөр гэртээ Файсбүүкээр эргэлдэж өнжиж байлаа. Удганаар засал хийлгэх өрөө бэлэн нааш цааш эмхлэх жаахан ажил байна гэхийг уншаад ажилд нь туслахаар эртлэн очиж Баяржаргал ахтай хамт ширээ сандлыг нь үүдэнд нь гаргаж өрөөг зайчлан байтал дараа дараагийн хүмүүс ирцгээв. Бусдыгаа иртэл эхнээсээ заслаа эхлэж байхаар болж эхний 4 хүн орсны 1 нь би болж таарав. Удган онгодуудаа илгээж, биднийг камераар харж, биеийг мэдэрч заслаа хийж эхлэв толгой нь бага зэрэг өвдөж байгаа хүн байна уу гэж биднээс асууж заслуудаа хийж байсан. Бид дөрвийн засал дуусаад өрөөнөөс гарахад дараагийн хүмүүс засалдаа орцгоож энэ мэт бүх хүн орж заслаа хийлгэж, засал ч амжилттай болж та бүхэн Тэнгэр Монгол Газар үгийн ид шидээр өөрөө өөрсдийгөө зассан байгаа нь надад хүндрэл бага байлаа гэж Удган хэлэв.

Friday, January 06, 2012
Duulin
Posted in: