
Tuesday, November 27, 2012

Duulin
4 comments
ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН
АЙЛДСАН
БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН
СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ
Онгод Дээдсүүдийн оюун ухаанаар нэг сарын дотор
бүтээгдсэн, хүмүүний
оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшиг Бөөгийн Их Хөлгөн Судруудыг
танилцуулж байна. Судрууд болвоос:
1. Их түүхийн судар,
2. Бичиг Соёлын судар,
3. Бөө Гэгээн Тархины судар,
4. Хас Төрийг Бадраах Судар,
5. Гэгээн Зөн
6. Хар дайны нууц судар
7. Огторгуйч эрдмийн судар
8. Сав шимийн судар
9. Эмнэн домнохуйн судар
Энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их
Хөлгөн Судруудаас эхний 6 судрыг 1 сарын дотор бүтээж хэвлүүлээд байна. Судруудыг махан биетэй
хүмүүний оюунаар бус Дээд Буурлуудын ухааныг улаачлан дамжуулж бичигт
буулгаж бүтээснээрээ онцлогтой.
Онгод Дээдсүүдийн
айлтгал сургаалийг Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд
Чингис Хааны улаач Аянгат юм.
Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал,Утаа,Ундрахуй
нар улаачлан дамжуулжээ. Судруудын тухайд товчхон өгүүлвэл: