2012-10-04

Мядагмаа: Зулзагын голд зугаатай байлаа

Зулзагын голд зугаатай байлаа.

Намрын дунд сарын 14-ны өглөө 9.00 цагт Дархан хотын Зулзагын голд хийх нар, сар , мод, галын тахилганд оролцохоор хөдөлж, Дарагон төв дээрээс ГӨ-ний 2 балчрыг суулган замдаа шуударлаа. Дархан хотын төвийн 4 замын уулзварын урсгалыг сөрж давхин жижигхээн факласнаас өөр ноцтой зүйл тохиолдсонгүй, шороон замд орохдоо манайхны урьдчилан нааж зүг гаргасан ТМГ наалтаа дагасаар очих газраа хүрцгээлээ. 

Биднийг очиход нарны бөөлөө дуусч бөөгнөрсөн хүмүүс захаасаа задран тарж байлаа. Бид голын хөвөөнд машинаа байрлуулан хүмүүс дээр явж очиход Уята Туяа хүмүүсийг мэлмийдэн гайхшруулж, би андуураагүй бол Галт удган энергийн хэмжилт хийн ,түмэн хүнээр хүрээлүүлэн , эрчимээ шалгуулсан хүн бүрт зөвлөгөө өгөн ээлж дарааллаа булаацалдан зогсох хүмүүсийг хичээнгүйлэн үзэж байв . Ямар хүмүүс арга хэмжээнд оролцож байгааг лавлан асуухад Дарханы нэгэн бясалгалын төвөөс зохион байгуулж байгаа болохыг хажуугийн машины хүмүүс хэлэх юм.

Орой 20.00 цагаас намрын дунд сарын шинийн 15-ны сарны тахилга болон галын тахилга эхлэх боллоо. Бөө удгад хуяглачихаад байгаа нь их л ... сүртэй харагдана..Галын тахилгын үйл ажиллагааг Тэнгэр удган удирдан, бүхнийг зохицуулах ажээ. Эхлээд их галаа тойрсон жижиг түүдэгнүүдийг оролцогсод асаалаа. Хань /нөхөр/ маань нэг түүдэгийг нь асаав. 

Их түүдэгийн хойд талд Их эзэн богд маань залран гариг дэлхий ,газар шороо, хүн зонд мэхийн ёслож хүндэтгэл илэрхийлэхэд самсаа шархиран юу ч юм нэгэн зүйл дээшээ огшин амьсгал түргэсч зүрх хурдан хурдан цохилно. Их түүдэг... барс гэх шиг болоо л дүрэлзэн асч эхлэв.Галын онгодууд дуу дуулан бүжиг бүжиж, мунхаг миний үл ойлгох үйл явцууд их л болж тахилга маань цааш өрнөлөө. Харуй бүрий болсон боловч түүдэгийн гэрэл, сарны гэрэлд орчин тойрон өдөр мэт үзэгдэх ажээ.Тэнгэрт бүртийх ч үүлгүй байлаа. Сарны тахилга эхлэхээс өмнө зохион байгуулагч бүх хүмүүсийг түүдэгээ хагас тойрон суухыг урив. Бид саранд олон дуу дуулж өгөхөд саран ээжийн мишээсэн царай тодрон харагдаж "сар инээж байна" гэтэл миний хажууд суусан дүү маань болон бусад хүмүүс "харлаа харлаа, харж байна" хэмээн ам амандаа шуугилдан хөөрцгөөж байсан нь гайхалтай. Сайн дураараа дуулах хүн байна уу ? гэж З/Б -ийг асуухад хүмүүс гарцгааж, нэгэн гайхалтай сайхан дуулдаг эрхэм "Бөө мөргөл мину" гэх үгтэй дууг сэтгэл гэгэлзүүлэн,тун донжтой дуулав. 

Бараг л дууны ая үгийг хагас хугас тогтоож даган аялавай,гэж... Удалгүй хүмүүс уулга алдахаар нь гайхан харвал Саран өжий гайхмаар гоеор хүрээлсэн байлаа.Бид машинаа голын эрэг хавьд зогсоон түүдэгийн зүүн талд байрлуулсан байсан тул сар болон жижгэрч байгаа түүдэгийн гэрэлийг шөнөжингөө харахад их эвтэйхэн байрлалд буудалласан байв. Гайхмаар нь: Дүү, нөхөр бид 3 машиндаа хоносон болохоор цантсан цонхны цаанаас харахад сарны хүрээ их тод харагдаад хаалгаа нээгээд харахаар хүрээ нь харагдахгүй байсан явдал юм.Гал ч гэсэн яг адилхан .Галыг тойроод нэлээд том улаан гэрлэн бүрхүүл байгааг бөхөн бөхтөл нь харж хонох завшаан /Мэдээж унтаж, сэрээд ккк/ тохиолоо доо.Шөнөжингөө Саран авхайд хүслээ шивнэсэн болохоор Энэ жилдээ алзахгүй байх аа хэ хэ хэ.Үүрээр жаахан жиндсэн ч өглөө нар мандан хүмүүс босоцгоож эхэллээ.

Тахилга хийсэн талбайд ундааны сав, цаас ,нойтон сальфетка, олс дээсний тасархай ,гялгар уут нэлээд харагдахаар нь талбайн цэвэрлэгээнд гараад түүж өглөө. Дүү араас хүрээд ирлээ. Бас 2 эмээ ирээд цэвэрлэлцлээ. Том уутаар дүүрэн хог түүгээд машиныхаа ар луу чулуудаж орхиод цонхоороо хараад сууж байтал Нэгэн удган сүүгээ их урлагтай өргөж байнаа. ккк .Жаал ажиж тольдоод, дүүдээ :За яг ингэж сүүгээ өргөмөөр юм байна гэж туршлага судлав.....

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР