2012-09-24

Уята Туяа: 9 сарын 22-ны Их Хуралдай

9-сарын 22

Их хуралдайд би хамаг ард нь суугаад олон сайхан хөмүүний өндөр дээдсийг нь бахдан бишэрч харсаар хуралдаа анхаарал төвлөрүүлж юу ярисан юу өгүүлэж хэлэлцсэнийг мэдэлгүй өнгрөөчихсөн дөө. За яахав нэгнээс нь сонсчихол байлгүй дээ. Хэхэ. Харсан бүхнээ харин та бүхэнтэйгээ хуваалцахад:

Олон сайхан өндөр дээдсийнхээ гоёл чимэглэл, хувцас эдлэл, биеэ авч явах байдал зэргийг бишрэн суусаар нэг л мэдэхэд хурал дууссан даа. Хаан дээдэс өрмөн цагаан дээлээр гоёж юүдэн малгайгаар гоёж алтан бүсээр тоноглосон байлаа. 

Өрлөг жанжид хаан дээдсийн хажуугаар эгнэн суусан байсан. гүн хөх, нил ягаан, улаан болоод бор, алтан шаргал дээлээр гоеж 4 талт болон юүдэн малгай, их дээр үеийн саравчтай малгай өмссөн харагдсан бөгөөд биедээ зэр зэвсэг агсаагүй байсан. Хаха та нар саравчтай малгай гэхээр CUP малгай бодох хэрэггүй шүү. 

Хаан дээдэс болооод өрлөг жанждийн араар хан хөвүүд, хатан дээдэс, үзэсгэлэнт гүнж нарынхаа хамтаар тухалсан байсан. Хатад бүгдээр бортого малгай, урт ууж, зөрүү энгэртэй хурц тод өнгийн дээлээр гоёж бүс бүслээгүй байсан бөгөөд гүнж нар толгойн чимэг богино хүрэм машид гоё дээл өмссөн басан даа. 

Мөн гүнж нарын зарим нь нүүрээ гивлүүрээр бүтээснийг ажаад гайхан буусан даа. Хан хөвгүүд үсээ 2 хуваан шүлжээд үзүүрт 4 болгон сүлжээд сураар боогоод алтаар бөгжилсон байсан бөгөөд цайвар дээл мөнгөн тоногтой бүсээр гоёсон байна лээ. 

Хээ хуар гоёлыг нь үгээр хэлж үнэхээр барахгүйнэ дээ би. Хатан дээдэс, хан хөвүүд, гүнж нарын ардуур мөргүн дээдэсүүд, номын түшмэд заларсан байсан. Гүн ногоон дээл хөх хүрэм бас цайвар додигтой байсан. Тэдний ардуур ноёд тухалсан байсан өөр өөрийн өвөрмөц ихэд нарийн хийцтэй торгон дээлтэй олон ястангуудтай ихэд адилхан харагдаж билээ. 

Заалыг тойроод 5 эгнээ цэргүүдээр хамгаалалт гаргасан байсан. Харин тайзан дээр дуу хуур эгшиглэх бүрт гайхалтай сайхан бүжгийг олон сайхан онгод тэнгэрүүд бүжин наадаж ихэс дээдсийг маань баярлуулж байсан даа. Эртний сайхан хэмээх дуу аялгуулахад өрлөг жанжид минь бүр ч ихээр догдлон нүдэнд нь баярын нулимас гялтганан харагдсан . Энэ бүгдийг бишрэн суусаар нэг л мэдэхэд хурал тарсан даа. 

Зарим нэг зүйлсийг орхигдуулсан бол өршөөгөөрэй. Дээдэс маань энийг уншаад намайг эдийн шуналтай золиг эд зүйл харсаар бусдыг нь ажсангүй гэж зэмлэх байх даа. Хэхэхэ. 

Унаа тэрэг хөдөлж 13-р зуун руу хөдлөхөд дагаж явах тэрэг болгонд цувааны номер түгээхэд харин жолоочид маань уралдааны номер гэж бодсонуу яасан цуваа бутран дэгэнд нь оруулах гэж зохион байгуулагчид маань их л тэвдсэн дээ хөөрхий. Дахин анхааруулахад манайхаан цуваагаар жингээр явж суралцах хэрэгтэй. Холын замд явсан их туршлагын үүднээс энэ цувааны дүрэм нь гарсан юм шүү. Ойрын замд хэвшээд сурчихвал цаашид алзахгүй шүү дээ. 

Дүрмээ бариагүйгээс холын замд төөрч будилах, дээдсийн айлдвараас хоцрох машин тэргээ эвдэх их асуудлууд гарч байсанг ухан дагаж мөрдөнө үү. Чадахгүй аваас үлдсэн нь дээр шүү. Үгүй бол нэгийн алдааг нийхэмээрээ хариуцан өөрийг чинь хүлээн өнө олон алжаах болохыг сануулах нь зүйтэй болов уу.

Оргилоос хөдөлхөд жаахан дуг хийхэд зүүд нойронд нэг хүн шүлэг хэлхэх шиг болов. Би ч тоосонгүй гэхдээ одоо санахнээ

Олон түмэн сонжин ирэв
Оосор бүч нь үгүй гэнэм
Хурсан олний итгэл ахархан
Хуурамч нэгэн ч шургасан байнам
Өндөр дээдэсүүд шалгар болно доо
Өөрийн үрсээ шалгах л байх даа
Итгэл нь алдарсан хүмүүнийг
Эвээр намжаагаарай үр минь
Сэтгэл нь гундсан үрийг сэрээж явна биз дээ

Очих газраа очиход жаахан бэрхшээл болж хурсан олон бухимдаж дээр дооргүй хилэгнэв. Тэгэхэд л зүүдэндээ орсон эл шүлгийг ухаж аан энийг зөгнөсөн юм байна. Хүмүүст хэлэх учиртай байснаа ойлгож хэлэлгүй алдсандаа жаал харамсаж суухад галын тахилга эхлэхийн өмнө өрлөг дээдсүүд жижиг гал дээр буун хурсан олон хөмүүнийг тандан мэдэж шургасан булхайг илрүүлэх шиг болов. 

Та нар минь ойлгоорой хий бие хийсэглэн дүртэнг хэлж байга учир бие биенээ хардаж сэрдэх хэрэггүй, хамгийн гол нь эвээ бэхжүүлж эх дэлхийгээ аварч үр хүүхдээ сайхан өсгөх шүү дээ.

Галын тахилга дээр бүрэн тасарсан учир юу болсоныг мэдэхгүй байна. Ямартаа ч гал дотор л яваад байсан. Учраа өөрөө ч олоогүй байна даа өршөөгөөрэй. 

Үдшийн 3 цагийн алдад тахилга дууссан ч унтаж чадахгүй галаа манан сууж урьд шөнийн явдлыг дахин дахин санахыг хичээн суусаар ургах нарыг үзэв. Унтсан хүмүүс сэрж нарнаар бөөлөөн болоход харин би унтахаар явлаа. Хаан дээдэс нарны бөөлөөн хийхэд сэрж нарны бөөлөөнг харан бишрэв. 

Эл бөөлөөнд суухад 9 зүйлийн засал төгөлдөр хийгддэг. Анхаарлаа ард хэр их төв болгоно төдий чинээ сайн засагддаг гэж өндөр мэргэд шүлэглэн сайхан хэлсэн ч өөрт минь үлдсэн нь энэхэн л байна даа өөдгүй юм даа мартамхай гэдгийг нь. 

Үүний дараа зарим нэг хүмүүс намайг гээд ирэхэд нь ямар их сандарваа. Би тийм мундаг биш шүүдээ гэж бодон байдгаараа хичээн харсан үзсэнээ л өгүүлэн хэлсэн дээ. Дутуу мэлмийдчихвий, дүрээ хувиргаснийг нь алдчихвий хэлэх ёсгүй нууцыг нь хэлчихвий гээл их зүйл л бодон хэлж суухад бүр олон хүн ирээд бүр их сандрав.яана бэ би 

Би өөрөө өндөр тэнгэрийнхээ ёс дэгэнд сурлцаагүй босоод удаагүй байгаа багахан балчир би их л сандарч унаанаасаа хоцрох шахан байж хэлсэн дээ. Дутуу хүтүү зүйл хэлж сэтгэлийг тань гундаасан бол өршөөл эрье ээ би. Улам хичээн их сайн болохыг өдөр бүр хором бүр хичээеэ би. Олон сайхан ах эгч нартаа дүү нь маш их талархлаа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Та зочин бол Anonymous сонголтоор орж сэтгэгдэл үлдээнэ үү. Баярлалаа. Асууж тодруулах зүйлээ tengermongolgazar@yahoo.com -оор асууна уу.
Гэрлийн Өргөөтэй холбогдох утас: 88077002

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР