АСУУЛТ ХАРИУЛТ

Энэ юун блог вэ?

Энэ блог МОНГОЛ СУУ УХААН, МОНГОЛ МЭДЛЭГ-ийн блог юм. Энэхүү блогт Чингисийн Монголчуудын мандан бадарч явсан түүхийн тухай, Хөх Монголыг мандан бадраах Алтан Дээд Үнэний тухай, Хөх Монголын Бөө Эрдэмтдийн тухай, Эзэн Чингис Хаан хөрстөд буугаад айлдсан зарлиг, айлтгалын тухай, Алтан Аялгуу судрын тухай бичигдэнэ. Дэлгэрэнгүйг блогийн тухай хэсгээс уншина уу



Блогийн зорилго?

Блогийн зорилго нь Тэнгэрийн Зарлигийг түмэн олонд түгээж Хөх Монгол ардуудаа нойрноос сэрээн ухааруулж гэгээрүүлэхэд оршино. 



Блогийн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ буланг яаж ашиглах вэ?

Блогийн Хэлэлцүүлэг хэсэгт орж ямар нэгэн юм бөглөж цаг алдахгүйгээр өөрийн хүссэн зүйлээ бичиж болно. Хүн бүхэнд нээлттэй. Тодорхой сэдвээр хэлэлцүүлэг үүсгэж мөн бусдын үүсгэсэн хэлэлцүүлэг дээр сэтгэгдэл бичих зэргээр хоорондоо мэдээллээ хамгийн хялбар байдлаар солилцох боломжтой. Энэ блогийн хамгийн анхаарч ажиллах хэсэг энэ байх бөгөөд Монгол Суу Ухаан, Бөө гэгээн эрдэмтэн, Бөө судлалын талаархи үнэн зөв мэдлэг бүхий Форум байх болно.



Блогийг хэн хөтөлдөг вэ?

Блогийг Гэрлийн Өргөө Фэйсбүүк групынхэн хамтарч хөтөлдөг. Бидний дотор бөө, бөөгийн түшээ, бөө судлаач, улс төр судлаач, түүхчид, зураглаач, вэб дизайнер, IT мастерууд, балчир хүүхэд, настан буурал гэх мэт төрөл бүрийн ажил мэргэжил төрөл бүрийн хүрээний хүмүүс бий. Мөн хүссэн хүн бүр энэ блогийн хөтлөгч болох нээлттэй. Лам, Христийн болон Исламын шашинтангууд, эмч, багш, тогооч, үйлчлэгч, галч, сувилагч, эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу, хүүхэд багачууд бүгдэд нээлттэй. 



Блогт хэрхэн нийтлэгч болох вэ?

Блогт нийтлэгч болох эрх хүн бүрт нээлттэй бөгөөд https://www.facebook.com/groups/Chingis/ Гэрлийн Өргөө бүлхэмд холбогдон мэйл хаягаа бүртгүүлж нийтлэлч болох боломжтой.



Хэрхэн холбоо барих вэ?

Фэйсбүүк дээр Гэрлийн групп-ээр холбоо барьж болно. https://www.facebook.com/groups/Chingis/ Мөн tengermongolgazar@yahoo.com  хаягаар холбоо барьж болно.







ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР 
гэж юу гэсэн үг вэ?

Тэнгэр нь дээр хөхрөх огторгуй тэнгэр биш бөгөөд Тэнгэр заяаны, Тэнгэрлэг Монгол гэдгийн Тэнгэр бөгөөд тайлваас: Бөө мөргөлийн хамгийн эрхэм дээд шүтээн Тэнгэр эцэг, бүхнийг бүтээгч агуу хүчин, төгс төгөлдөр хүч чадлыг хэлнэ. Нар, сар, од мичид, огторгуй, дэлхий, байгаль, газар шороо, хүн амьтан, ургамал ус бүгдийг бүтээгч эзэн МӨНХ ХӨХ ТЭНГЭР-ийг хэлж байгаа хэрэг юм.

Монгол хэмээх нь Дэлхий ээжийн ариун хэвлийг хамгаалах заяатай эх дэлхийн хүйсийг хамгаалагч дайчин орон юм. Тэнгэрээс заяат Хөх тамгатай хүмүүсийн улс орон. Энэ бол бидний эх орон Монгол улс юм.

Газар: Хөрст дэлхий, бидний амьдарч буй газар шороо.

ТЭНГЭР    ТЭНГЭР     ТЭНГЭР
МОНГОЛ  МОНГОЛ   МОНГОЛ
ГАЗАР       ГАЗАР         ГАЗАР

Энэ үгийг Монголчууд Тэнгэрт хандан хэлж сүсэглэвэл Монголчуудын хийморь сэргэн, хөх тамга нь идэвхжин босоо заяа эргэн ирнэ.

Тэнгэр Монгол Газар үгийн тухай дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.




ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ ГЭЖ ЮУ ВЭ?

Монголчууд 800 жилийн давтамжтайгаар дэлхийг засагладаг зүй тогтол байх бөгөөд үүний учир нь Монгол бол Тэнгэр Заяат орон буюу энэ дэлхийг бүтээгч эзэн болох Тэнгэр Эцэг-ийн ивээл хайрыг хүртсэн Тэнгэрийн орон учраас ажээ.

МЭӨ 400-аад оны үе буюу Аттила хааны үед Европ дахиныг чичрүүлж байсан Хөх Толботонгууд түүнээс 800 жилийн дараа дэлхийн түүхэнд урьд ч хойшид ч байгаагүй агуу том, агуу амар амгалан гүрэнг бий болгож дэлхийг засаглан олныг амирлуулж байсан бол тэр цагаас хойш 800 жилийн дараа генийн идэвхжил дахин явагдаж Монголчууд дэлхийг засаглах эрин цаг ирээд байна.

Монголд хамгийн олон Тэнгэрийн үрс байдаг, хамгийн олон тэнгэртэй харьцагч бөө нар байдаг, Монгол хүн бүр зөн билигтэй байдаг, Монгол хүн бүр Тэнгэрээс заяат Хөх Толбот нуруутай байдаг, тэрхүү толбонд Мон Тобэ хэмээх эрчимт бодис агуулагдаж байдаг, Монгол оронд дэлхийн ундны усны цорын ганц эх булаг байдаг, Монгол орон дэлхийг мухардлаас аврах цор ганц найдвар байдаг.

Монгол бол Тэнгэрийн орон. Тэнгэрийн орон бусад улс үндэстнүүдэд Тэнгэрийн зарлигийг тулган хүлээлгэж мөхөж сүйрэх дөхсөн эх дэлхийгээ авран хамгаалж Тэнгэрийн Засаглалыг дэлхийд тогтоох ёстой. Энэ бол Тэнгэрийн хүсэл.

Нэгэн цагт Тэнгэр эцгийн улаач хийн дэлхийг засаглах ёстой байсан Аттил хаан Тэнгэрийн Зарлигийг 3 удаа зөрчөөд зүрхээ өгч байжээ. Тиймээс Аттила Хааны Хүн гүрэн Европоос цаашид халиагүй байна.

Дараагийн цаг үед Чингис хаан Тэнгэрийн Улаачийг хийн дэлхийг засаглажээ. Чингис хаан Мөнх Хөх Тэнгэрийн зарлигийг биелүүлж энэ дэлхийг амар амгалан ёс журамтай болгосон.

Харин одоо Аянга удган Тэнгэр эцгийн улаачийг хийн дэлхийг засаглах эрин үеийг эхлүүлж байна. 

Эд бол Тэнгэрийн зарлиг:

                      ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ЗАРЛИГ 




УЧРЫГ ҮЛ УХАГСДАД

www.chinggis-udgan.blogspot.com-ыг сайтар уншиж судлан танилцана уу. Тэр цагт Тэнгэрийн Зарлигийг ойлгох болно

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР