2013-12-24

June Tmg: Архи бол Чөтгөрийн Ундаа.

ХОЛБООС

12 хоногийн өмнө нэгэн найзын төрсөн өдөрт нөхрийн хамт уригдсан ба нөхөр бид 2 төрсөн өдөр дээр жаахан байж байгаад шөнийн 12 гэхэд гэртээ ирчихье хэмээн тохиролцов. 

Би сүүлийн 4,5 жилийн хугацаанд 2 хүүхэд гаргасан тул нэг бол жирэмсэн, нэг бол нялх хүүхэдтэй байсан тул архи дарснаас хол байдаг байлаа. Тэр тусмаа Гэрлийн өргөөнд элсэж Эзэн Хааны өдрийн тэмдэглэлийг уншсанаас хойш орой үдэш гэрээс гарахыг цээрлэж, шаардлагатай баяр ёслолд нэг хоёр хундага улаан дарс уудаг байлаа. Нэг үгээр 4,5 жилийн хугацаанд согтож үзээгүй байв. Гэтэл тэрхүү төрсөн өдөр дээр юм л бол улаан дарс уугаад л байлаа. Нөгөө өөрийгөө хянадаг цэнэдэг нь хаачсан юм бүү мэд. Хоолноос гараад бүжиглэцгээнэ гэж байна. Нөхөр бид ердийн үед баар цэнгээний газар огт орох сонирхолгүй ба орохоор хөгшин хүн шиг толгой эргээд нойр хүрээд байдаг.

June Tmg: ХЭМЭН БҮРХҮҮЛ ба УЛС ОРНЫ ХӨГЖИЛ

Эх сурвалж: Гэрлийн Өргөө груп

Дээдэс маань 1 сар гаруйн өмнө ХЭМЭН БҮРХҮҮЛИЙН ТАЛААР БИЧНЭ ҮҮ гэсэн байсныг уншаад  хэсэг хугацаанд бодож явлаа. Яг бичих гэхээр энд тэндээс хагас хугас уншсан, эмх замбараагүй мэдээллүүдийг тархиндаа эмхэлж чадалгүй л  байна . Хэмэн бүрхүүл буюу АУРАг улс орны хөгжилтэй холбож ХҮН, ӨРХ, УЛС гэсэн 3 түвшинд авч үзсэнээ  доор сийрүүлье. Зөвхөн өөрийн дулимагхан төсөөлөл төдий л юм шүү.

ХҮН

ХҮН хэмээгч нь эхийн хэвлийд бүрэлдэн бий болдог. Үр хөврөлийн ЗҮРХ хэмээгч цахилгаан соронзон долгион бүхий амь амьдралыг тэтгэгч агуу нэгэн эрхтэн маань бусад эд эрхтнүүдээсээ хамгийн түрүүнд ажиллаж эхэлдэг нь их сонирхол татдаг. Ингээд бодохоор 7 хүрднээс ЗҮРХЭН ХҮРД хамгийн түрүүнд ажиллаж эхэлдэг юм болов уу. Бусад хүрднүүд хэзээ ажиллаж эхэлдэгийг мэдэхгүй байна.
Ямар ч байсан хүн эх дэлхийдээ мэндлэх үед ТЭНГЭР ЭЦЭГ, ГАЗАР ЭЭЖ нь тосон авч хүн ТЭНГЭР ГАЗАРТАЙГАА холбогдсоноор 7 хүрднийхээ тусламжтай эх дэлхийтэйгээ холбогдож хүний нэгэн насны амьдрал эхэлдэг юм боловуу.

Хүн нь махан бие ба хий биеэс тогтдог Тэнгэрийн хамгийн онцгой бүтээл юм.                              ХҮН =МАХАН БИЕ+ХИЙ БИЕ

Махан биед араг яс, булчин, мэдрэл, дотоод шүүрэл, зүрх судас, амьсгалын эрхтэн, арьс, үс хумс ба бусад бүх эд эрхтнүүд байдаг.                    
МАХАН БИЕ= ЗҮРХ+ ЭД ЭРХТНҮҮД

Хий бие нь хүрд ба хэмэн бүрхүүлээс тогтоно.
ХИЙ БИЕ= ХҮРД +ХЭМЭН БҮРХҮҮЛ

Эдгээрийг нэгтгэвэл:
ХҮН= МАХАН БИЕ(зүрх+ эд эрхтнүүд)+ХИЙ БИЕ( хүрд +хэмэн бүрхүүл)

ХҮРД нь нар зөв эргэлтээр эргэлдэн хүмүүний биед эрчим үйлдвэрлэх, хүмүүний биеэс эрчим түгээх зорилготой юм боловуу. 7 хүрд нь өөр өөрийн хариуцах эд эрхтнийг хариуцаж, хамгаалж, хэмэн бүрхүүл  нь тэдгээр мэдээллийг  долгион маягаар цацрааж ба ХЭМЭН БҮРХҮҮЛ нь 7  хүрдний цацраасан өнгө, долгион, хэмүүдийн нийлбэр маягаар гэрэлтдэг байх.

Одоо цагт тусгай төхөөрөмжөөр хэмэн бүрхүүлийн долгион цацрагийг зураг болгон авдаг болсон билээ. Би өнгөрсөн онд аураны зураг авах БИО ЭНЕРГИЙН ШИНЖЭЭЧ гэдэг сургалтанд суусан юм. Хүмүүсийн хэмэн бүрхүүлийн зургийг авахад эвдрэлтэй хаалттай байгаа хүрдний ойролцоох аура нь багассан байх ба тэгснээр тухайн хүрдний хариуцдаг эд эрхтнүүд өвчилсөн байдаг.Харин жигд ажиллаж, зөв эргэж байгаа хүрдний ойролцоох хэмэн бүрхүүл том тунгалаг байх ба тэр хавийн эд эрхтнүүд эрүүл байсан.  Өвчлөл нь аураны өнгийг өөрчилдөг ба эрүүл хүний хэмэн бүрхүүл нь тунгалаг өнгөтэй жигд хэлбэр бүтэцтэй байсан. 

Зөв сэтгэх, зөв тэмүүлэх, зөв амьдрах нь хүний 7 хүрдийг тэгш хэмтэй ажиллуулж хэмэн бүрхүүл нь хүнийг гадна, дотны сөрөг халдлагуудаас хамгаална. Тиймээс ХЭМЭН БҮРХҮҮЛ БОЛ ХАМГААЛАЛТ байх. Ингээд бодохоор бид гэмтээд , сэвтээд байна гэдэг нь бид өөрсдөө буруу амьдраад хамгаалалтаа эвдэж байна гэсэн үг юм болов уу. Буруу амьдрах буюу ЖАМЫГ СӨРЖ амьдраад байна гэсэн үг байх. Хүн гэдэг нь  Тэнгэрийн хууль, Газрын хууль бүгдийг нь дагаж амьдрах ёстой байтал бараг Тэнгэр, Газар ч гэж юу байдгийг мэдэхгүй болсон цаг тул хийсэн буруу үйлдлийнхээ гэмийг үүрээд л, өвдөөд л, азгүйтээд л,бүтэлгүйтээд л, уурлаж бухимдаад л, харааж ерөөгөөд л явдаг болсон нь энгийн үзэгдэл болжээ. Их Монгол Улсын ИХ ЗАСАГ ХУУЛЬ нь ард иргэдийг Тэнгэр, Газрын хууль ёсыг чандлан сахиулдаг,  Байгаль эх дэлхийгээ хайрлахад сургадаг, хүнийг зөв бодолтой, зөв үйлтэй амьдруулахыг хуульчилсан аугаа их бүтээл байжээ.

7 хүрдний аль хүрд нь удирдагч нь юм болоо гэж бодоод байхаар ЗҮРХЭН ХҮРД НЬ УДИРДАГЧ гэж ойлголоо .
ҮНДЭС ХҮРД ээс ТИТЭМ ХҮРД хүртэлх зайны яг голд нь зүрхэн хүрд таарч байна. Мөн хүний өнгөрсөн, одоо, ирээдүйн  үйлийн үрийн мэдээлэл сүнсэнд хадгалагдах ба сүнс нь зүрхэнд байрладаг боловуу.
Тиймээс зүрх нь махан биеэрээ цусыг бүх биеэр түгээж хүмүүнийг амьдруулдаг бол хий биеэрээ өнгөрсөн одоо ирээдүйн бүх мэдээллийн АГУУЛАХ болж хором мөч бүрийн мэдээллийг хурааж, тэрхүү мэдээллийг бүх хүрд рүү түгээдэг байх.
Ямар ч хүн, хэн ч бай ТЭНГЭРЭЭС хэзээ ч мэдээллээ нуух аргагүй байхаар заяагдсан. Нэг үгээр бид зүрхэндээ тэнгэрээс өгөгдсөн CHIPCARDтай. Тэнгэр мэдье гэсэн хүнээ хаана, юу хийж, юу бодож явааг олж мэдэхэд ядах юмгүй гэсэн үг.  Сүнс хэзээ ч устахгүй тул мэдээлэл мөнхөд хадгалагдана.

ЗҮРХЭН ХҮРДЭНД БАЙГАА МЭДЭЭЛЛҮҮД БУЮУ ХАЙР ЭНЭРЭЛ, ГОМДОЛ ЦӨХРӨЛ,БАЯР БАЯСГАЛАН, ЗОВЛОН ГУНИГ, АТАА ХОРСОЛ , САЙХАН СЭТГЭЛ нь хэр их бага байгаагаас хамаарч ЗҮРХЭН ХҮРД гэрэл цацраах эсвэл гацаж эвдрэн бусад хүрднүүд ньУДИРДЛАГА аас ирэх мэдээллийн дагуу ачаалагдан ажилладаг боловуу.

ИХ ЭЗЭН ХААН маань ТЭНГЭРЭЭС бууж ирээд  Гэрлийн Өргөөний гишүүддээ хамгийн түрүүнд ЗҮРХЭН ХҮРДЭНД  нь эрчим буюу ХАЙР өгч биднийг засч эхэлсэн гэж боддог. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлага нь сүнсийг засдаг ба зүрхэн хүрдийг эмчилдэг юм байна гэж таамаглаж байна.

Тиймээс л бид аядуу тайван болж, уйламхай, уярамтгай ,аливаад илүү мэдрэмжтэй болж, эх дэлхий, эх орон, элгэн саднаа илүү ихээр хайрлаж эхэлдэг юм шигээ.

Зүрх сэтгэл нь хүмүүнийг чиглүүлж явдаг ба зүрх сэтгэл нь хөрсөн хүний сэтгэлд амьдралын гэрэл гэгээ байхгүй болно. Хүнийг засахын тулд хамгийн түрүүнд зүрх сэтгэлийг л засах, эмчилэх, анагаах хэрэгтэй. Зүрхийг хайраар л анагааж л болох боловуу.

ӨРХ

ӨРХ  = ХҮН+ ХҮН +ХҮН
Эцэг, эх, үр 3 аас өрх гэр үүснэ. Өрх гэр маань хүн өөрийн хань ижлээ олж, түүнтэйгээ үр удмаа үлдээн өсгөн бойжуулах  боломж билээ.

Өрх гэрийн хамгийн чухал зүйл бол ХАЙР юм.
Хайр бол  2 зүрх, мөн 2 зүйлсийн хоорондын тэнгэрлэг харилцаа юм. 
ХАЙР=ЗҮРХ+ ЗҮРХ

Зүрхэн хүрд эрүүл жигд ажиллагаатай байж гэрэл цацрааж эхнэр нөхөр 2 нэг нэгнийхээ хайрыг татаж, хүндлэлийг хүлээж байж бие биенээ хайрлаж, хүндэлж амьдардаг боловуу.

Эцэг эхийн харилцаанаас ӨРХ ГЭРИЙН ХЭМЭН БҮРХҮҮЛ үүснэ. Энэ нь өрх гэрийг хамгаалах хамгаалалт гэж ойлгож байна.

Өнөө цагт өрх гэрүүдийн салалт дээд цэгтээ хүрч байна. Өрх гэрийн хэмэн бүрхүүлийн эвдрэлийг салалт гэх боловуу. 2 хүн ойлголцоогүйн төлөө бяцхан үр хүүхдүүд амсах ёстой гэр бүлийн аз жаргалыг амсаж чадалгүй өсч байгааг харахад маш харамсалтай байдаг.

САЛАЛТ ЯАГААД ИЙМ ИХ БАЙНА ВЭ?
Бодоод байхаар нөгөө л зүрхэн хүрдтэй холбоотой санагдах юм. Энэ цаг үед зүрхэн хүрдийг жигд өв тэгш  ажиллуулна гэдэг үнэхээр боломжгүй зүйл.  
Бие биенээ хуурна, гомдооно, бие биендээ анхаарал халамж тавихгүй, мөнгө, карьерыг гэр бүлээс дээгүүр тавина.  Гэр бүлийн зохисгүй харилцаанд өссөн хүүхэд том болоод зүрхэнд хадгалагдах үйлийн үрийн мэдээллийн дагуу мөн л зохисгүй харилцаатай гэр бүл зохионо гэх мэтээр гинжин урвал яваад л байдаг боловуу. Одоо цагт жинхэнэ хайрыг эрхэмлэсэн, хайр халамж, аз жаргалаар дүүрэн гэр бүлийг олох гэвэл өвснөөс зүү хайхтай л адил болох. Салаагүй, үр хүүхдээ өнчрүүлээгүй л бол хамгийн үлгэр жишээч өрхийн тоонд орохоор болжээ. 

Миний бие Гэрлийн өргөөний гишүүн болохоос өмнө уур уцаар ихтэй, нэг л их яарсан, хэт зарчимч нэгэн байлаа. Яараад л, бага цагт их юм амжуулах гэж гүйгээд л, тэрэндээ цухалдаад л, эргэн тойрондоо хар эрчим үйлдвэрлэдэг байсан. Баргийн кино, дуунд уярж уйлна гэж байхгүй, хавын хатуу нэгэн байлаа. Нэг үгээр ЗҮРХЭН ХҮРД МИНЬ ХААЛТТАЙ байлаа. Энэ нь амьдралд маань яаж мэдрэгддэг байсан бэ гэвэл нөхөртэйгээ ерөөсөө ойлголцож чаддаггүй байсан.  Хэрүүл хийгээд, салж нийлээд байхгүй ч цаагуураа бидний дунд нэг хана байх шиг санагддаг байсан. Тэрхүү ханыг нураах гэж хичээвч 2 уулаа наанаа инээвч цаанаа ямар байгаа нь мэдэгдэхгүй л явж байсан. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР дуудлагаа хэлдэг болсоноос хойш  сэтгэл маш их уужирч эхэлсэн. Урт амьсгаа авах шиг болсон. Аажим аажмаар аядуу болж эхэлж л байна. Гоё дуу сонсоод мэлмэртэл уйлдаг болсон нь их л сонихон. Уур уцаараа гаргах дургүй болсон ба аливааг уучилж өршөөхийг чин сэтгэлээсээ хичээдэг болсон. Нөхөр бид 2 ын харилцаа өдрөөс өдөрт амьд, эрчимлэг болж байгаа нь мэдэгдэж байна.

Өөрийн туршлагаас харахад өрх гэрийг засахын тулд хүнээ засах буюу эцэг эхчүүдийн зүрхэн хүрдийг эмчлэх хэрэгтэй байна. Эцэг эхийн зүрхэн хүрдүүд ХАЙРААР эмчлэгдэн нээгдсэнээр гэр бүл амар тайван болж хамгийн гол нь үр хүүхдийн минь зүрхэн хүрд нь өв тэгш, хайраар бялхаж өсөх юм. Үр хүүхэд энэ хорвоогийн хамгийн эрхэм нандин, үнэтэй зүйл болох ХАЙРЫГ өвлөн авснаар түүний ирээдүй гэрэлтэй байх нь гарцаагүй боловуу. 


УЛС 

УЛС =ӨРХ +ӨРХ + ӨРХ
ӨРХ  = ХҮН+ ХҮН +ХҮН
ХҮН= МАХАН БИЕ(зүрх+ эд эрхтнүүд)+ХИЙ БИЕ( хүрд +хэмэнбүрхүүл)

Улс орон гэдэг маань өрх гэрүүдээс бүрдэх ба өрх гэр нь хүмүүсээс бүрдэж хүн нь махан бие ба хий биеэс тогтоно.
Хүн нь өөрийн хэмэн бүрхүүлээ үүсгэн, өрх гэрийн хэмэн бүрхүүл нь өрхийн гишүүдийн хэмэн бүрхүүлээр үүсгэгдэн, улс орны хэмэн бүрхүүл нь өрх гэрүүдийн  хэмэн бүрхүүлүүдээс тогтоно гэж дотроо төсөөлж байна.

Ингээд хөөгөөд бодохоор тухайн орны хүмүүсийн аж байдал, сэтгэл санаанаас тухайн улс орны байдал тодорхойлогддог санагдаж байна. Өнөөдөр Монгол улс маш дорой байна гэдэг нь бидний зүрх сэтгэл хайраар ядмаг, гэрэл гэгээгүй, ёс суртахуунгүй байгаагийн илрэл юм боловуу . Тэгвэл УЛС ОРНЫ МААНЬ ХЭМЭН БҮРХҮҮЛ ХАМГААЛАЛТГҮЙ байгаа юм байна.Тэгээд л гадныхан биднийг дээрэлхэн, авья гэсэн аваад л яваад байгаа бололтой.

Нэг айлд хулгай оржээ гэж бодъё. Айлын юм хулгайлсан хулгайчийн мэдээж буруу. Бас гэрээ эзэнгүй, цоожлоогүй орхисон айлын буруу.Тиймээс бид гадныхныг буруутгалаа гээд өөрсдөө засрахгүй, өрх гэрээ засахгүй, улс орноо мандан бадраахгүй бол байдал хэвэндээ л байх боловуу.

Улс орноо хөгжүүлэхэд шууд л ард иргэдийг гэгээрүүлнэ гээд л ном судар уншаад л, Тэнгэр тэгсэн, Тэнгэр ингэсэн гээд л зөвхөн ном, ёс журам яриад нэмэргүй юм байна.

Эхлээд ард иргэдийн зүрхийг хайраар дүүргэж, эвдэрхий цоорхойг нь нөхөж, амьдралын хатуу хүтүүд итгэл алдарч урагдаж, гэмтсэн зүрхнүүдэд итгэл найдвар урам зориг өгөх ёстой юм байна. Өлсгөлөн хүнд ном заавал яагаад ч ойлгохгүй шиг хайраар дутсан зүрхэнд гэгээрэл ярьвал амны гарц болно. Тиймээс эхлээд зүрхэнд хоолыг нь буюу хайрыг өгч байж л, зүрхийг дүүргэсэн цагт зүрх өөрөө өөрийнхөө замыг чиглүүлээд, аяандаа гэрэлтээд явах боловуу.

Тэгэхийн тулд бид өөрсдөө л эхэлж ИХ ЭЗЭН ХААНЫХАА ИВЭЭЛ ДОР өөрсдийгөө засаж, мууг тэвчиж, зүрхээ уучлал өршөөлөөр эмчилж, зүрхээ ухаарал, хайраар дүүргэж, зүрхнээсээ гэрэл гэгээ цацруулах хэрэгтэй юм байна.Тэгээд дараа нь мэдээж ӨВГӨДИЙН ОЮУНЫ ИХ ӨВ өөс суралцаж гэгээрэлд зоригдож улсаа хөгжүүлэхийг зорих хэрэгтэй боловуу.

Хүмүүн бүрийн зүрх сэтгэл засагдаж, өрх бүлүүдийн харилцаа батжиж, айл өрх бүрээс бяцхан үрсийн аз жаргалтай инээд цангинаж,  иргэн бүр гэгээрэлд зоригдож, Хөх Монгол маань мандан бадрах болтугай! 

ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР 

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР