2012-11-27

Их Хөлгөн судруудын тухай ФМ-ийн ярилцлага


Бөөгийн Их Хөлгөн судруудыг танилцуулж Гэрлийн Өргөөний гишүүд P3 буюу 100.9 радиогоор өгсөн ярилцлагыг блогийн уншигчиддаа толилуулж байна.

Ярилцлага сонсох бол энд дарна уу
Татаж авах бол энд дарна уу.

ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ



ОНГОД ДЭЭДСҮҮДИЙН АЙЛДСАН
БӨӨГИЙН ИХ ХӨЛГӨН СУДРУУД БҮТЭЭГДЛЭЭ

Онгод Дээдсүүдийн оюун ухаанаар нэг сарын дотор бүтээгдсэн, хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшиг Бөөгийн Их Хөлгөн Судруудыг танилцуулж байна. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн
6. Хар дайны нууц судар
7. Огторгуйч эрдмийн судар
8. Сав шимийн судар
9. Эмнэн домнохуйн судар

Энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Судруудаас эхний 6 судрыг 1 сарын дотор бүтээж хэвлүүлээд байна.  Судруудыг махан биетэй хүмүүний оюунаар бус Дээд Буурлуудын ухааныг улаачлан дамжуулж бичигт буулгаж бүтээснээрээ онцлогтой.
Онгод Дээдсүүдийн айлтгал сургаалийг Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал,Утаа,Ундрахуй нар улаачлан дамжуулжээ. Судруудын тухайд товчхон өгүүлвэл:

2012-11-25

Myadagmaa Tmg: 2012 оны 11 сарын 23-ний өдрийн засал

Амар байцгаана уу? Гэрлийн өргөөнийхөн минь. Өнөөдөр ГӨ дээр Тэнгэр удган маань гэр орноосоо хол байгаа оюутнууд болон ар гэрийнхэн нь өвгөд дээдсээ ойлгодоггүйгээс улаач үрсээ дэмнэж түшдэггүй хүмүүст хандив цуглуулах зорилгоор засал хийв. Удганы маань ажил хэрэг,алдар нэр олны дунд ихэд түгжээ.Ингэж хэлэхийн учир нь миний хажууд хөл муутай нэгэн эр эхнэрийнхээ хамт сууж байлаа.20-д жилийн өмнө автын осолд орсоны улмаас үүссэн гэмтэл нь саяханаас илэрч хэвтэрт орон хагалгаанд орж ГӨ-ний тухай сонсон ирсэн гэнэ. Хүнээс сонсон ирсэн хүмүүс энд олон байлаа. Сайн үйл сайхан мэдээ л кү энгээр тархан түгдэг бус уу.

Засал хийсэн өргөөнд өнөөдөр анх удаа орж суув./ Өмнө 3 удаа очихдоо үүдний хэсэгт ороод гарч байсан/ . Удганы өмнө шинэхэн хэвлэгдсэн 5 судар давхарлаастайгаа харагдана. ГӨ - ий блогоос харж байсан тул танихад амархан байсныг хэлэх юун. Болдогсон бол гүйж очиж аваа л гүйлгэн уншаад хорхойгоо дарчихмаар л байлаа. " Ирэх нэгдэхээс хэвлэлтээс гарч ачигдаж ирээд тараагдана "гэж Удган хэлэв. Хэ хэ хэ Бас нэг нууц задлахад судар хэвлүүлэхэд хандив өргөсөн хүмүүст бэлэглэнэ гэжийлаа шд

2012-11-20

Их Хөлгөн Судруудын тухай


Хүмүүний оюуныг гэгээрэлд хөтлөх Монгол Суу ухааны гайхамшигт судруудыг танилцуулж байна. Эдгээр 5 судар бол энэ дэлхий шинэ мянганд замнах Монгол Суу Ухааны 9 Их Хөлгөн Дээд Судруудын эхлэл нь юм. Судрууд болвоос:  

1. Их түүхийн судар, 
2. Бичиг Соёлын судар, 
3. Бөө Гэгээн Тархины судар, 
4. Хас Төрийг Бадраах Судар, 
5. Гэгээн Зөн хэмээх судрууд билээ.

Гэгээн зөнгөөс бусад судар нь Онгод дээдсүүдийн айлтгал бөгөөд Улаачлан дамжуулагч нь Суу Их Эзэн Богд Чингис Хааны улаач Аянгат удган юм. Мөн Гэрлийн Өргөөний улаачид Байгал удган, Утаа Удган, Ундрахуй удган нар улаачлан дамжуулжээ.

2012-11-11

Амарбаясгалант хийдийн түүхээс....


Эх сурвалж: www.chinggis-udgan.blogspot.com
Бүрэн эхээр нь дэлгэрэнгүйгээр Эх сурвалж руу орж уншина уу.

Одоо харин Амарбаясгалантын суурь түүхээс уншуулав.

Т: ингээд дээрээ 12 жилийн тэмдэгтэй хүрднүүд ингэж ухарч эргээд байна /ухарч нар буруу эргэж байна/ нар буруу эргэж байна /муухай хяхтнасан дуутай/ эргэхгүй юмыг албаар эргүүлж байгаа мэт /хүчилж байна, бүр эргэхгүй гэхэд/, хүчилж байна, нэг ийм сүрлэн малгайтай самархай дээл, буруу захтай дээлтэй ийшээгээ ийм яажиг өвгөн ирж байна
А: зүүн гартаа таягаа тулсан, нуруугаа бөгтийсөн, могойтой таягтай, модон
Т: тэгээд 3 ширхэг зоос гаргаад ингээд байна
А: тавьж, ингээд газар ингэхэд эргэлдэж байна
Т: тэгж тэгж байгаад ийшээ ийшээ 4 зүг рүү харж харж байснаа нэг газар тухалж харснаа нөгөө зоосоо дахиад л ингээд унаж байна 
Удгадууд маань гараараа дууриан үзүүлэх үед ингээд гэх үг их оржээ.
А: үлээгээд л юм үзэж байгаа юм шиг, бас муухай дүртэй
Т: нэг их гоё агь таана үнэртсэн цав цагаан цэцэгтэй тал, тэгээд нөгөөдхөө дахиад ингэж байна
А: цасаар бүрхэгдсэн юм шиг тэр тал бүх цав цагаан
Т: битүү цагаан , ерөөсөө зуны тэр ногоон тал битүү цагаан цасаар цацагдсан юм шиг тийм гоё цагаан цэцэгтэй тал, ингэж байтал нэг зоос нь унасан, тийшээ газар луу /эргээд байна/ ингэж хажуу талаараа эргэлдэж эргэлдэж дээшээ хараад хэвтсэн, сүлдээрээ хараад дээшээ унасан

2012-11-03

Түмэн онгодын чуулганы Удирдамж


ТҮМЭН ОНГОДЫН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, 
ХӨТЛӨН ЯВУУЛАХ УДИРДАМЖ


Нэг.Нийтлэг үндэслэл

Хөх Монголын Хаан Их Эзэн Чингис хаан хий бие хийсгэлэн дүрээрээ Эх нутагтаа эргэн заларч айлтгасан “Эзэн би эргэн ирлээ”, “Тэнгэрийн гэрэл”, “Эзэн Хааны зарлиг”, “Өөрийн улаачийн тухай” айлдварууд болон бусад Тэнгэр дээд онгодуудын айлтгал сургаалыг үндэслэн Түмэн Онгодын Чуулганыг зохион байгуулах, хөтлөн явуулахад энэхүү удирдамж чиглэгдэнэ.

Түмэн Онгодын чуулган болбоос мянган жилдээ нэгэнтээ тохиох Тэнгэрийн Их үйл бөгөөд эл цагтаа Тэнгэр Эцэг буман\100 000\ жилд нэгэн удаа эх дэлхийдээ залрах, 99 Тэнгэр түмэн \10 000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах, Түмэн отгийн толгой өндөр дээд Тэнгэрүүд мянган\1000\ жилд эх дэлхийдээ нэгэн удаа залрах 3 аугаа үйл давхцаж буй буман жилдээ ганцхан болох Тэнгэрийн Их үйл юм.

2012-11-02

Түмэн Онгодын чуулганд оролцох оролцогчдыг бүртгэнэ


Мянган жилдээ нэгэнтээ болдог "Түмэн Онгодын Чуулганд" оролцох улаач болон дэмжигч нарыг 11 сарын 5-ны өдрөөс эхлэн 10-18 цагийн хооронд Гэрлийн Өргөөн дээр буюу Тэнгис Кино театрын ард байрлах Оранж Плаза төвийн 205 тоотод бүртгэнэ. Түмэн Онгодын чуулганд оролцох улаач нь Өргөөнөөс тусгайлан гаргасан бүртгэлийг /анкет/ бөглөнө.

Бүртгэл 12 сарын 1-ний 18 цагт дуусгавар болох бөгөөд Түмэн Онгодын Чуулганд "зөвхөн бүртгүүлсэн" "УЛААЧ" болон "ДЭМЖИГЧ" гишүүдийг /энгийн ард иргэд/ оролцуулна. 

Бүртгүүлээгүй, Онгодын чуулганд оролцох Мандат аваагүй улаач болон ард иргэдийг Чуулган болох газар нэвтрүүлэхгүй.

 
ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР